Автомашин сонирхогч болон автомашинтай холбоотой бизнес эрхлэгч хүн бүрийн сонирхох арга хэмжээ 10-р сарын 8-10 өдрүүд буюу гурав хоног үргэлжлэх "НИЙСЛЭЛ 2020" нэгдсэн авто үзэсгэлэн Чингисийн талбайд тун удахгүй зохион байгуулагдахаар болжээ.

Автомашины талаарх бүхий л мэдээлэл болоод сэлбэг, тоног төхөөрөмж, хэрэгсэлийн худалдаа болон Тээврийн Цагдаагийн газартай холбоотой үйл ажиллагааг иргэдэд нээлттэй сурталчилах тус өдөрлөгт нийт нийслэлчүүд тэр дундаа автомашин сонирхогч хүн бүрийг урьж байна.

Та тус арга хэмжээнд мөн өөрийн авто машинтай холбоотой бизнесээ ч сурталчилах боломжтой юм. "НИЙСЛЭЛ 2020" нэгдсэн авто үзэсгэлэнг "Жи Си Соундс" ХХК, Тэргүүн говь трейд" ХХК, "Грөвт Деал" ХХК болон Тээврийн Цагдаагийн газар хамтран зохион байгуулж байгаа аж.

Бизнес эрхлэгч та нэгдсэн үзэсгэлэнд оролцсоноор:

- Нийслэлийн төв талбайд зохион байгуулж буй онцлогтой учир хэрэглэгчил маш олноор ирж оролцоно.

- ТЦГ-тай хамтран "Нээлттэй Хаалганы Өдөрлөг"-н үйл ажиллагаа зохион байгуулагдана.

- Телевизийн сувгуудаар автомашинтай холбогдолтой цуврал нэвтрүүлгүүдийг арга хэмжээний өмнө болон дараа нь олон нийтэд цацна.

Талбайн голд засах лед дэлгэцээр оролцогч аж ахуй нэгж, бизнес эрхлэгчдийн зар сурталчилгааг тасралтгүй явуулна.

- Арга хэмжээний үеэр өөрсдийн бүтээгдэхүүн үйлчилгээний танилцуулга брошурыг тараах, борлуулалт хийх, маркетингийн урамшуулалт аян зэргээ сурталчилах, хөнгөлөлтийн карт ваучер тараах гэх мэт нэр хүндээ өсгөх, хамтран ажиллах бусад байгууллагатай танилцан мэдээлэл солилцох бүрэн боломжтой.

- "Хүннү Олон Улсын Мото Клуб"-н тамирчидаар байгууллагын лого бүхий тугийг залж авчирч гол тайзан дээр байрлуулна.

- Автомашин сонирхогчдын клубуудын өөрсдийн сонин содон автомашин техникийн үзэсгэлэн гарна

- Техникийн бүрэн, бүтэн байдал, аюулгүй ажиллагаа, замын хөдөлгөөний дүрэм, замын хөдөлгөөний соёлын тухай арга хэмжээний талаар төрөл бүрийн мэдээлэл олгоно.

 

Талбайд байрлуулах асар майхнуудын байршил