НӨАТ-ын орлого тасралтгүй өсөн, далд эдийн засаг хумигдаж, тэр хэмжээгээр төсвийн орлого нэмэгдэх сайн нөлөө гарч байгаа гэж холбогдох албаныхан онцолдог. Одоогоор нөат хамрагдалт 67 хувьтай байгаа бөгөөд цаашид 90 хувьд хүргэх талаар Сангийн сайд Б.Жавхлан онцоллоо.

Мөн тэрбээр буцаан олголтыг хоёр бууруулж, улмаар буцаан олголт өгөхгүй байх тухай дурдав.

Тэрбээр: Хоёр хувийн буцаан олголтыг бараг тэглэх ёстой. Буцаан олголт байх ёсгүй. Нэгэнт л НӨАТ-ын татвар бол бүртгэлийн шинжтэй татвар шүү дээ. Далд эдийн засгийг ил гаргах зүйл. Тэгэхээр энэ татварыг цаашид сайн хөгжүүлэх хэрэгтэй. Эсрэгээрээ буцаан олголтыг тэг болгож цаашид олгохгүй гэлээ.

Өнөөдрийн байдлаар Монгол Улсын эдийн засгийн 33% нь далд байна гэж тооцож байгаа аж. 2017 онд 45% хувь нь татвараа төлдөг, нээлттэй байсан бол Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийг шинэчилж, НӨАТ-ын баримтын системийг 2017 оноос нэвтрүүлснээр өнөөдөр 67%-д хүрсэн хэмээн тооцож байна. Энэ хувь хэмжээ 80-90 хувьд хүрч, далд эдийн засаг 10%-д хүрч агштал НӨАТ-ын буцаан олголтын 2%-ийг хөдөлгөхгүй, харин татварын 10 хувийг нэмэгдүүлж магадгүй гэдгийг Сангийн сайд Б.Жавхлан хэллээ. 

2021 оны есдүгээр сард татварын орлогын биелэлт 130%, оны эхнээс тооцвол 107 хувийн биелэлттэй байгаа нь татварын хувь хэмжээг нэмээгүй ч бүртгэлийг сайжруулж, нуугдмал өрүүдийг цэгцлэх талаар ажиллаж байгаатай холбоотой хэмээн мэдээлэв.