Нөхрөөсөө болоод эмэгтэй хүн гэдэг өнгө зүсээ алдаа муухай санагдаад байна
2019/05/13
Сайн байна уу. Нөхөр бид 2 хоёулаа 30 гарантай. Өмнөх жилүүдэд их хэрэлддэг байсан болоод ч тэр юмуу заримдаа сэтгэл хөрчихсөн юм шиг санагдах юм. Тэр хүнийг намайг хааяаа үнсэхээр их гоё санагдана. Даан ч тэр нь ховор.
Хүүхдээ л гэхээс намайг эрхлүүлэх нь бага. Өнөө секс эдэр заримдаа мартагдана. Би яг үнэндээ ганцаардаад байна. /Хүүхэд нэмж гаргах гэхлээр эрүүл мэндийн шалтгаанаар хугацаа нь арай болоогүй байдаг. / Тэрнээс болдог юм уу тэр хүнийг маш их хардана/Ил, далд байдлаар/. Би галзуу байхаа бүр сүүлдээ байя гэмээр секс хиймээр санагдах юм /Гэр бүлээс гадуур ямар нэг харилцаа байхгүй, нөхрийг бас тийм байх гэж итгэхийг хүсдэг/.
Манай хүн ажлаа эхлэнгүүтээ аймаар хурдан тавьчихдаг /2 мин гаран л байх/. Ер нь удаад ирэхлээр ийм байдалд орчихдог юм болов уу? Сүүлийн үед эмэгтэй хүн гэдэг өнгө зүсээ алдаа муухай санагдаад байна аа.
matilda · 2019/05/17
Зочин · 2019/05/17
Цугтаа ярилцсан нь дээр байхаа. Чи ганцаараа шаналаад яваад байвал ямарч асуудал шийдэгдэхгүй шүү дээ. Хүн хэлээрэй гэдэг шүү дээ сайхан ярилц, өөрийгөө өөд нь татаж нөхөртөө улам сайхан төрхөө харуул, цугтаа +18 кино үз, шөнийн ажлыг ганцхан удаа хийх албагүй шүү дээ эхнийх 2 минут болоод дуусаг харин чи дараагийнхийг нь эхлүүл л дээ яагаад болохгүй гэж.............