Д.Эрдэнэбат "Эрдэнэт"-ийн 49 хувийн хэрэгт яллагдагчаар татагджээ
2019/05/22
“Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг төрийн мөнгөөр худалдан авсан байж болзошгүй хэрэгт шалгагдан, улмаар яллагдагчаар татагдсан хүмүүсийн нэрс нэмэгдсээр байна.
Уг хэрэгт Монгол Улсын Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг, Монголбанкны Ерөнхийлөгч асан Н.Золжаргал, Сангийн сайд асан Б.Болор нарыг уг хэрэгт яллагдагчаар татсан билээ. Мөн Аж үйлдвэрийн сайд асан, УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбатыг эрх мэдэл албан тушаалаа урвуулан ашиглаж, уг хэрэгт хамжигчаар оролцсон гэх үндэслэлээр яллагдагчаар татсан гэнэ.
Мөн Худалдаа Хөгжлийн Банкны ТУЗ-ийн дарга Д.Эрдэнэбилэг, гүйцэтгэх захирал О.Орхон, "Монголын зэс" гэх хуурамч халхавч компаний удирдлагууд болох Ц.Пүрэвтүвшин, Б.Мөнхбаатар нарыг Эрүүгийн хуулийн 20.3-1 дэх хэсэгт заасан “Гэмт хэрэг байнга үйлдэж ашиг олох зорилгоор урьдчилан нэгдсэн гурав, түүнээс олон хүнтэй тогтвортой бүлэг байгуулсан, бусдыг элсүүлсэн, татан оролцуулсан” гэсэн үндэслэлээр яллагдагчаар тооцоод буй билээ.
Тэгвэл АТГ-ын ажлын хэсгээс Аж Үйлдвэрийн Сайд асан, УИХ дахь АН-ын зөвлөлийн дарга Д.Эрдэнэбатыг ч уг хэрэгт мөн яллагдагчаар татжээ.
Түүнийг Д.Эрдэнэбилэгийн үүсгэн байгуулсан Кью Эс Си компанийн бариулсан төмөр замын концессын хөрөнгийг Засгийн газрын хуралдаанаар дэмжүүлж, олгуулан улсад их хэмжээний хохирол учруулсан байж болзошгүй гэж үзэж буй гэнэ.
Иргэн · 2019/05/22
Буян Жагаа "наад хөгийн шүглээ бушуу намаасаа хөөж гарга" гэж хэлснээр болсон бол өдийд хөгөө чирээд С.Эрдэнэтэй нийлээд АН-ыг бохиртой хутгаад сууж байхгүй л байсийм даа
иргэн · 2019/05/22
муу халзан Эрдэнэбат Ингэх гээд байсан юмаа Хэлж ярьж байгаа Үг үйл хөдлөл нь дандаа Ард иргэдийнхээ Эсрэг байсан Этгээд гэхдээ Эд муусайчуул өнөө МАН-ын гаргадаг Хөөн хэлэцэх хугацаа дууссан гэсэн Тогтоол шийдвэрийн дагуу Хариуцлагаа Мултарна биз дээ
Зочин · 2019/05/22
Төрөөс төрсөн тэрбумтан шүү дээ Энэ хүн
irgen · 2019/05/22
zuv !!ene nuhur hamgiin hudalch nuhdiin neg mun!!!
зочин · 2019/05/22
наадах нөхөр чинь гэмгүй царайлчихаад жинхэнэ луйвалдаан булхайны эзэн
ЗОЧИН · 2019/05/22
зөв. наад нөхөр чинь муу болгоны ард бгаа хүмүүсиин нэг нь , ойлгомжтой