С.Эрдэнийг муулсан мэдээн дээр LIKE дарсны төлөө АН-аас хөөдөг болсон уу?
2019/06/20
Сонгинохайрхан дүүргийн Ардчилсан Намын хурал хурал өнөөдөр болж байна. Энэ үеэр СХД-ийн Ардчилсан намын дарга асан, АН-ын гишүүн М.Чинболд: "Би намынхаа дарга С.Эрдэнийг муулсан facebook дээрх мэдээнд лайк дарсаныхаа төлөө намаасаа хөөгдөж байна. Өнөөдөр манай дүүргийн намын хорооны 33 гишүүнийг намаас хөөж байна. Шударга ёс гэх асуудал АН-д байхгүй боллоо. Намын нэр хүнд ч гэж байхгүй боллоо. Би намаасаа гарна гэж байхгүй." хэмээсэн юм.