У.Хүрэлсүх Ноён уулыг улсын тусгай хэрэгцээнд авахыг үүрэг болголоо
2019/09/09
Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Ноён уулыг улсын тусгай хэрэгцээнд авч, дархан цаазат газар болгох асуудлыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхийг БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат, УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар нарт үүрэг болголоо.
Тэрбээр энэ үеэр: “Монголчууд бидний өвөг дээдэс Хүннүгийн язгууртнуудын булшийг 95 жилийн өмнө Оросын археологийн баг Ноён уулнаас олсон. Иймээс Монгол хүн яаж ч ядарч туйлдсан бай өвгөдийнхөө ясыг өндөлзүүлэх болоогүй ээ.
Эдгээр булшнууд нь 20-р зууны дэлхийн археологийн шинжлэх ухааны хамгийн том нээлтүүдийн нэгт тооцогдож байна. Цаашид энэ газрыг онгон дагшинаар нь авч үлдэх ёстой.
Өвөг дээдсийн үлдээсэн эх нутаг өнөөдрийн алтнаас үнэтэй” хэмээсэн юм.
зочин · 2019/09/10
ЗӨВ.