Монгол улсын хүн амын хэт таргалалт, түүнтэй холбоотой үүсэж буй аливаа өвчин эмгэг, нийгмийн харилцааны бэрхшээлийг шийдэхэд тус нэмэр болж, Хүн амын нас баралтын дийлэнх хувь нь зүрх судасны өвчлөл болоод байгаа эмгэнэлт байдлыг багасгах, Халдварт бус өвчлөлийн тархалтыг багасгах, урьдчилан сэргийлэх, Таргалалт, хөдөлгөөний дутагдалаас болж Монгол хүний дундаж наслалт богиносож байгаа байдлыг таслан зогсоох зорилготой зохион байгууллагддаг "Голден жим" фитнес клубын "Илүүдэл жингээ хэн хурдан хасах вэ?" 6 дахь удаагийн уралдаан амжилттай зохион байгуулагдаж, ялагчдаа тодруулжээ.

Илүүдэл жингээ хасаад автомашин авдаг түүхийг "Голден жим"-ийн хамт олон бичиж байгаа юм. Энэ удаагийн жин хасах уралдаан нь 2 сарын хугацаатай үргэлжилсэн.

"Илүүдэл жингээ хэн хурдан хасах вэ?" 6 дахь удаагийн уралдааны ялагч нарыг таницуулья,

1-р байр: Б.Болоржаргал 25.6 кг цэвэр өөх шатааж Япон автомашины эзэн болсон. Голден жим фитнест хичээллэх эрхийн бичиг

2-р байр: А.Норжмаа 19,6 кг цэвэр өөх шатааж 500.000 төгрөг, Голден жим фитнест 6 сар хичээллэх эрхийн бичиг

3-р байр: Д.Отгонбаяр 12 кг цэвэр өөх шатааж 300.000 төгрөг, Голден жим фитнест 3 сар хичээллэх эрхийн бичгээр шагнууллаа.

Мөн уралдаанд оролцсон бүх оролцогчдод  "Голден жим" фитнес клубт 50% хөнгөлөлттэй үйлчлүүлэх эрхийн бичиг гардуулсан билээ.

"Голден жим" фитнес клубын дараагийн жин хасах уралдаан нь гэр бүлийн гэсэн тодотголтой бүртгэл нь эхэлсэн бөгөөд дөрөвдүгээр сарын 5-ныг хүртэл 3 салбартаа бүртгэнэ.

Эцэг эхчүүд хүүхдээ илүүдэл жинтэй  байна гэж үзвэл хүүхэд үнэ төлбөргүй энэ уралдаанд оролцох эрхтэй. Харин илүүдэл жинтэй аав, ээжүүд нь фитнест хичээллээд Бали арал руу аялах эрхийн бичгийн эзэн болох боломж та бүгдийн өмнө нээлттэй гэдгийг дуулгая.

Х.Даваа