Оюутолгой ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай УИХ-ын тогтоолын төслийг чуулганаар хэлэлцэн, гишүүд 100 хувийн саналаар дэмжин батлаад байгаа билээ.

Тэгвэл 2009 онд Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээг хөрөнгө оруулагч талтай байгуулсан Засгийн газрыг тэргүүлж байсан Санжийн Баяр өөрийн байр сууриа илэрхийлсэн байна.

Тэрбээр “Оюутолгойн асуудлыг ҮАБЗ, УИХ-аар хэлэлцэж ажил хэрэгч шийдвэр гаргасан нь сайн мэдээ. Тулсан асуудал дээрээ төрийн ухаан гаргана гэдэг нь энэ. Ирээдүй арай л өөдрөг харагдаад байх чинь... Одоо хэлэлцээрээ амжилттай явуулж, ялангуяа тэр гайт 34%-ийг өсөн нэмэгдэх АМНАТ-аар сольчихвол ч...” хэмээн жиргэв.