Би нөхөрт нь хэлэх ёстой юу?
2019/12/13
Сайн байцгаана уу. Өчигдөр манай байгууллагын шинэ жил болоод манай байгууллага нилээн олон хүнтэй л дээ тэгээд манай байгууллагын хамгийн аятайхан бүсгүй байдаг юм бүх залуус л битүүхэн харж явдаг байх.
Надад ч таалагддаг гэхдээ би нөхрийг нь таньдаг юм. Нилээн сайн таньдаг маш сайн залуу байдаг хүнд тусархуу гэр бүлдээ халамжтай үлгэр жишээ залуу.
Гэтэл шинэ жил дээр эхнэр нь буюу манай ажилын сайхан бүсгүй маань нэг ажилд ороод туршалтын хугацаа ч дуусаагүй байгаа залуутай үнсэлцэж байхыг нь би харчихлаа. Би нөхөрт нь хэлэх ёстой юу? Эр эмийн хооронд гээд хэлээ хазаад өнгөрөх үү? Яах вэ? Тэр хоёрын үнсэлцэж байгааг хараад яагаад ч юм бүүр аймаар хардах сэтгэл төрөөд байсан инээдтэй. Хүний эхнэрийг өөр хүнээс харамлаад л яамаар ч юм дээ…
Зочин · 2019/12/14