Монголчууд төдийгүй дэлхий дахины хувьд олон чухал, томоохон үйл явдлууд давхцсан тун онцлог он гарахад хэдхэн хоног үлдлээ. Ирэх онд монголчууд улсын бодлого тодорхойлогч, хууль тогтоогч дээд байгууллага болох УИХ-ын гишүүдийг сонгох бол манай гуравдагч хөрш АНУ 46 дахь Ерөнхийлөгчөө сонгож, НҮБ үүсэн байгуулагдсаны 45 жилийн ой мөн тохионо

. Гэхдээ юу юунаас илүү хэн бүхний хүлээлтийг хамгийн ихээр үүсгэж байгаа зүйл бол яах аргагүй хүн төрөлхтний эв нэгдлийн бэлгэ тэмдэг болсон спортын хамгийн том арга хэмжээ болох олимпын их наадам билээ. Ирэх онд болох алдаж боломгүй чухал үйл явдлуудын товчооныг дор сийрүүлье.

  1. Хөлбөмбөгийн Европын аварга шалгаруулах тэмцээн

Хөмбөмбөг сонирхогчдод ихээр хүлээлт үүсгээд буй 2020 оны хөлбөмбөгийн Европын аварга шалгаруулах тэмцээн анх удаа 12 улсад зохион байгуулагдана. Ирэх оны зун болох тус тэмцээний урьдчилсан шатанд Европ тивийн 55 улс 10 хэсэгт хуваагдан 24 эрхийн төлөө өрсөлдөж байна.

 

  1. АНУ-ын Ерөнхийлөгчийн ээлжит сонгууль

Монгол Улсын 3 дахь хөрш гэгддэг АНУ-ын Ерөнхийлөгчийн 59 дэх удаагийн сонгуулийн санал хураалт ирэх оны 11 дүгээр сарын 3-ны өдөр тус улсын муж даяар эхэлнэ. Тус улсын одоогийн буюу 45 дахь Ерөнхийлөгч Доналд Трамп БНН-аас дахин нэр дэвшихээ мэдэгдсэн нь ялах магадлал өндөртэй гэж судлаачид үзэж байна.

 

  1. Монгол Улсын парламентын ээлжит сонгууль

Монгол Улсын бодлого тодорхойлогч, хууль тогтоох дээд байгууллага болох УИХ-ын гишүүдийг сонгох ээлжит сонгууль 2020 оны зун тохионо. Сонгуулийн үр дүнгээс хамаарч Монгол улсын ирэх 4 жилийн бодлого тодорхойлогдоно.

 

  1. НҮБ үүсэн байгуулагдсаны 75 жилийн ой

Олон улсын энх тайвныг хамгаалан сахиулах гол зорилготой тус байгууллага 1945 оны 10 дугаар сарын 24-нд АНУ-ын Калифорни муж улсын Сан-Франциско хотод 51 гишүүн оронтойгоор үндэс сууриа тавьж байжээ. Монгол Улс 1946 онд НҮБ-д элсэх өргөдлөө өгснөөс хойш 15 жилийн дараа уг байгууллагын босгоор алхсан түүхтэй.

 

  1. Голомт банк үүсэн байгуулагдсаны 25 жилийн ой

Технологийн дэвшлийг салбартаа анхлан нэвтрүүлдгээрээ харилцагчдын талархлыг хүлээдэг Голомт банк 1995 оны 3 сарын 6-ны өдөр 4 хүний бүрэлдэхүүнтэйгээр үйл ажиллагаагаа эхлүүлж байжээ. Өдгөө тус банк нийслэл болон 21 аймагт 72 салбар, нийт 1800 ажилтантайгаар Монгол улсын эдийн засгийн хөгжлийг тодорхойлогч топ 5 банкны эгнээг түүчээлж байна.

 

  1. Хятад улс Бээжинг Лондонтой хурдны галт тэргээр холбоно

2010 оноос эхтэй хоёр хотыг хурдны төмөр замаар холбох ажлыг 2020 онд бүрэн дуусгахаар төлөвлөжээ. Энэхүү томоохон төслийн нийт зардал Хятадын талаас гарахаар болсон бөгөөд дайран өнгөрөх 17 улстай байгалийн баялгийн худалдаа наймаа хийж, Ази Европын худалдааг холбох ач холбогдолтой гэж үзэж байна. 

  1. Египетийн шинэ нийслэл баригдаж дуусна

2015 оноос хойш баригдаж буй Египетийн шинэ нийслэлийн бүтээн байгуулалтын ажлыг 2020 онд бүрэн дуусгахаар төлөвлөжээ. Тус улсын одоогийн нийслэл Каираас зүүн тийш 45 километрт босч буй тус шинэ нийслэлд 6.5 сая хүн оршин суух тооцоо гаргажээ.

 

  1. Либери мод тайрахаа албан ёсоор зогсоосон анхны улс болно

Либери улс 2020 онд мод тайрахаа албан ёсоор зогсоосон анхны улс болно. Үүний тулд Норвеги тус улсад 150 сая долларын тусламж үзүүлэхээр болжээ.

 

  1. Берлинийн нисэх онгоцны буудал 9 жилийн дараа нээнэ

Берлинийн Бранденбургийн нисэх онгоцны буудал галын аюулгүй ажиллагааны системийн буруу ажиллагааны улмаас хаагдсанаас хойш 9 жилийн дараа буюу 2020.10.31-нд хаалгаа дахин нээхээр болжээ.

  1. “Токио-2020” олимпын наадам

Спортын ертөнцийн хамгийн том наадам болох олимпын их наадам 2020.07.24-08.09-ний хооронд Японы нийслэл Токио хотноо болоход хэдхэн сарын хугацаа үлджээ. Ази тив дэх анхны олимпын наадам 1964 онд зохион байгуулснаас хойш уг хот дэлхийн спортын их наадмыг хоёр дахь удаагаа зохион байгуулж буй Азийн анхны хот болох гэж байна.

Дашрамд дуулгахад Токио-2020 олимпын наадмыг хосоороо үзэх боломжийг Голомт банкнаас олгоод байгаа билээ. Тус банкнаас олон улсын төлбөрийн картыг анхлан нэвтрүүлсний 20 жилийн ойгоо тохиолдуулан зарласан “Карт 20” урамшуулалт хөтөлбөрийн хүрээнд энэ оныг дуустал сар бүр гурван азтан Дубай хотод аялах эрхийн эзэн болж, Супер азтан “Токио-2020” олимпын наадмыг хосоороо үзэх эрхийн эзнээр тодрох аж. Үүний тулд Голомт банкны картаар Голомт банкны ПОС төхөөрөмж дээр хийсэн 20 мянган төгрөгийн гүйлгээ тутамд нэг сугалааны эрх авна. Та бүхэн уг аяны тухай дэлгэрэнгүй мэдээлэл авах болон сугалааны эрхээ ЭНД-ээс шалгаарай.