Т.Аюурсайхан: Хөөн хэлэлцэх хугацаагаар ял завшсан хүмүүсийн хэргийг буцаана
2019/12/19
Сүүлийн үед гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг тойрсон асуудал олны анхааралд байна. Албан тушаалын хэргийн хөөн хэлэлцэх хугацаа таван жил,ардын хүүхдүүийн холбогдсон хэргийн хөөн хэлэлцэх хугацаа арван жил гэсэн мэдээлэл ч хөвөрсөөр байгаа. Тэгвэл өнөөдрийн /2019.12.18/ УИХ-ын чуулганаар Сонгуулийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийх үеэр УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан хөөн хэлэлцэх хугацаагаар ял завшсан хүмүүсийн хэргийг буцаад хуулинд өөрчлөлт тун удахгүй оруулна гэдгийг онцоллоо.
Т.Аюурсайхан: “Өмнө нь ялтай байх гэсэн ойлголт байлаа. Шинэ хуулиар байхгүй болсон. Төрийн албан хаагчийг сонгуульд өрсөлдүүлэхдээ тодорхой хугацааны өмнө чөлөөлүүлдэг. Нэр дэвшигч өргүй байх ёстой. Үүргээ биелүүлж байж,эрхээ эдлэх ёстой. Гэмт хэрэгт холбогдсон бол дэвшүүлэхгүй байх ёстой. Фортуна Н.Батбаяр, Б.Гарамгайбаатар, Ш.Батхүү гээд олон хүний асуудал хөөн хэлэлцэх хугацаагаар хэрэгсэхгүй болсон.
Хөөн хэлэлцэх хугацааг дахин тоолно. Авлига,албан тушаалтны хэрэгт холбогдсон хүмүүсийг шүүхээс гэм буруутай гэж тооцсон. Гэхдээ хөөн хэлэлцэх хугацаагаар нь хэрэгсэхгүй болгосон. Тиймээс гэм буруутай гэдэг нь тогтоогдсон хүмүүсийг нэр дэвшүүлэх ёсгүй. Зарим хүмүүс надаас айж ийм заалт орууллаа гэж байна лээ. Уучлаарай, тийм зүйл байхгүй шүү. Хэн нэгнээс айсан зүйл байхгүй. Зарчим л ярьцгаая”гэв.
Үндсэсндээ бол одоогийн Эрүүгийн хуульд хөөн хэлэлцэх хугацааны талаарх зохицуулалт энэ хэвээр байвал зохион байгулалттай,онц ноцтой,нийгэмд хор хөнөөл ихтэй гэмт хэргүүдийг илрүүлэх, гүйцэт шалган нотлох,шүүхээр шийдвэрлэн ял шийтгэл оногдуулах цаг хугацааны ямар ч боломж үлдэхгүй. Тиймээс хөөн хэлэлцэх хугацаагаар ял завшсан авлига албан тушаалтнуудын хэргүүдийг дахин шалгах нь шударга зарчим юм. Ямартай ч УИХ-ын гишүүн асан Б.Гарамгайбаатар, сайд асан Фортуна Н.Батбаяр гэх мэт олон хүмүүсийн ял завшсан хэргүүд дахин хөндөгдөх болж байна.
www.sonin.mn
Зочин · 2019/12/19
Энэ нохор битгий шоухиййгээд байгаарай жаахан жудагтай байна чи чамайг ард тумэн дэмжихгуй шуу Энхбаяр даргаас битгий айгаад байгаарай чиний дэргэд юм хийсэн хун шуу шоухийхэд хязгаар байдаг юм шуу
Зочин · 2019/12/19
Аюурсайхан чи Энхбаяраас айгаад байгаа бол нэрээ татаарай наадах чинь чамайг бодвол өрнөөс салгаад өлөн хүмүүстйг хоолтой залшуулсан хүн шүү
ЗОЧИН · 2019/12/19
ХӨӨН ХЭЛЭЛЦЭХ ХУГАЦААГААР ЯЛ ЗАВШИЖ БАЙГАА ХҮМҮҮСИЙН ХЭРГИЙГ СЭРГЭЭГЭЭРЭЙ. УЛС ТӨРЧИД Ч БИШ ЗОХИОН БАЙГУУЛАЛТТАЙ ЗАЛИЛАНГИЙН ХЭРГҮҮД ИХ БАЙГАА ШҮҮ. АЮУРСАЙХАН ГИШҮҮНД АМЖИЛТ ХҮСЬЕ. УЛС ТӨРИЙН ӨНЦӨГӨӨС ГЭХЭЭС ИЛҮҮ ХОХИРСОН АРД ТҮМНИЙГ САЙН БОДОЛЦООРОЙ.
Сонгогч · 2019/12/19
Энэ хүн зарим үед зөв ярьж байж магадгүй ч хааяа хэтэрхий ес жудаггүй, эрээ цээргүй, хүний мууд дуртай хүн шиг харагддаг шүү, Багабанди, Баяр гуйан хийж байсан ажлыг нь шүүмжилж болно, ахмад хүнийх нь хувьд хүндэтгэлтэй хандаж байх нь наад захын соёл биз лэ
zochin · 2019/12/19
жинхэн утгаараа таалагдаж байна иим л шудрага залуус өнөө цаг ус агаар мэт хэрэгтэй байна Аюурсайхан гишүүний саналыг 10000000000000 хувь дэмжиж баина