Монгол ардын хувьсгалт нам /МАХН/, Монголын ногоон нам /МНН/-ууд 2020 оны УИХ-ын сонгуульд эвсэж оролцохоо зарлалаа.

Хоёр нам хамтран ажиллах санамж бичиг байгуулах үеэр МНН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Д.Ганхуяг “МНН 1990 онд байгуулагдсан. Дээд шүүхэд бүртгэлтэй гурав дахь улс төрийн хүчин бөгөөд сонгуульд амжилттай оролцох боломжтой гэж үзэн МАХН-тай эвсэл байгуулж байна” хэмээсэн бол МАХН-ын рөнхий нарийн бичгийн дарга Б.Тулга “Улс төрийн нөхцөл байдал, Монголын нийгэмд үүсээд байгаа хямралт байдлыг засахын тулд улс төрийн хүчнүүд эвсэж ажиллах зайлшгүй шаардлага гарч байна. Тиймээс МАХН ойролцоо үзэл баримтлалтай МНН-тай 2020 оны сонгууль болон цаашдын улс төрийн үйл ажиллагаанд нэгдэж оролцохоор боллоо. МАХН-аас бидний эвсэлд нэгдэж орох бусад улс төрийн хүчинтэй хамтарч ажиллахад бэлэн” гэлээ.