Буудлага спортын дэлхийн цомын тэмцээн Солонгос улсын Чангвон /Changwon/ хотод өнөөдөр нээлтээ хийж манай тамирчид эхний буудлагуудаа хийж байна. Энэ сарын 4-8 ны хооронд зохиогдох уг тэмцээнд манай улсаас МУ-ын Гавьяат дасгалжуулагч Л.Ундралбат ахлагчтай 16 хүний бүрэлдхүүн оролцож байгаа бөгөөд буудлага спортын мастерууд энэхүү багт багтаж байгаа юм.  

Өнөөдөр манай баг тамирчдаас эмэгтэй урт бууны 10-25 метрийн дасгалууд, эрэгтэй урт бууны 10 метрийн дасгал, 50 метрийн эрэгтэй гар бууны дасгалд тус тус цэц мэргэнээ сорьсоноос эрэгтэй урт бууны 10 метрийн дасгалд буудсан ОУХМ Н.Баяраа финалын 8-н тамирчинд 4-т шалгаран үлдсэн бөгөөд энэ сарын 06-нд 12:30-аас финалын буудлагаа хийх юм. Мөн  50 метрийн эрэгтэй гар бууны дасгалд ОУХМ Э.Даваахүү финалын 8-н тамирчинд 5-т шалгаран үлдсэн бөгөөд өнөөдөр 14:30-аас финалын буудлагаа тус тус хийнэ.

 



 Эрэгтэй гар бууны 50 метрийн дасгалд ОУХМ Э.Даваахүү



Эрэгтэй урт бууны 10 метрийн дасгалд буудсан ОУХМ Н.Баяраа