Нөхдүүд намаасаа гарч, тойргоо булаацалцаж, эвсэж хүч үзэхээр зүтгэж эхэллээ
2020/01/20
Сонгууль болоход үндсэндээ 5 сар үлдээд байна. Улс төрчид дээр, дооргүй гүйлдэж намаа солих, өөр намаасаа нэр дэвшихээ олон нийтэд зарлахаас эхлээд тун чиг завгүй давхиж яваа бололтой.
Өмнө нь УИХ-д нэр дэвшиж сонгогдоод тухайн үедээ юу ч хийж чадаагүй бол та нөхдийг мянган сайхан үлгэр, шоу хийгээд ард түмэн сонгохгүй шүү. Мөн сонгууль болгоноор нам намаас нэр дэвшиж гүйсэн хэдэн нөхөд бий. Тэдний нэг нь УИХ-ын гишүүн асан Г.Уянга. Тэрбээр өмнөх сонгуульд дахин нэр дэвшээд ялалт байгуулж чадаагүй. Үүнээсээ үүдэн сэтгэл санаа нь тавгүйтэж, үсээ хүртэл хусаад авсан. Тэгвэл энэ удаагийн сонгуульд мөн л хүч үзэхээр сэтгэл шулуудаж ингэхдээ бүүр АН-аас нэр дэвшинэ хэмээн мэдэгдэв.
Г.Уянга нь УИХ-ын сонгуульд өмнө нь Иргэний Хөдөлгөөний Нам, Монголын Ногоон Нам, Монголын Социал Демократ намын "Иргэний эвсэл"-ээс нэг, бие дааж нэг, МАХН, МҮАН-ын "Шударга Ёс" эвслээс нэг, Тусгаар Тогтнол, Эв Нэгдлийн Нам, Монголын Ногоон Намын "Тусгаар Тогтнол, Эв Нэгдэл" эвслээс тус тус нэр дэвшиж байсан юм.
Харин АН-ын дарга түүнийг намаасаа нэр дэвшүүлэхгүй гэв. Учир нь "АН-аас нэр дэвших болзлыг 60 саяас бусдаар хангасан ч С.Эрдэнэ дарга намаасаа нэр дэвшүүлэхгүй гэлээ" хэмээн Г.Уянга олон нийтэд мэдэгдсэн юм.
Төрд суусан болон суугаагүй нөхдүүд нь тойргоо булаацалдаад түнжин муу явна. Тухайлбал, МАН-ын Н.Оюундарь , Д.Өнөрболдор нар нь Сэлэнгэ аймагт нэр дэвших ажээ. УИХ-ын гишүүн Н.Оюундарийн хувьд ЖДҮХС-гаас хүүгийнхээ нэр дээр нэг тэрбум төгрөг орчим төгрөгийн зээл авсан нь илэрч, бөөн дуулиан болж байсан. Улсын төсөвт суулгасан ганц нэг ажлаа “Би хийсэн, би өгсөн” хэмээн цээжээ дэлдэж яваад нь сонгогчид нь тун бухимдуу яваа гэнэ.
Гэвч үүнээс илүүтэй хааяа нэг тойргоо эргэхээр очиход нь бүр их бухимдуулж байгаа нэг “дайсан” бол “Сөүл” группийн Д.Өнөрболор аж. МАН-ын гишүүн, хоёр жилийн өмнө Барилга хот байгуулалтын сайдад нэр нь дэвшиж явсан Д.Өнөрболор сүүлийн нэг жил Сэлэнгэ аймагт “амьдарч” байгаа. Н.Оюундарийг бодвол Сэлэнгэ нутгийн унаган охин тэрбээр энэ жил болох УИХ-ын сонгуульд төрж, өссөн нутгаасаа нэр дэвшихээр ийнхүү жилийн дөрвөн улиралд жим гартал яваа. Хоёр жилийн өмнөөс “Бидний цөөхөн монголчууд” хэмээх төслийг санхүүжүүлж, Сэлэнгэ аймгийнхаа бүх сумдаар тойрсон байдаг. Үргэлжлэлийг эндээс уншиина уу
Ийнхүү залуу үеэс гадна олонтаа УИХ-д сонгогдон ажиллаж буй гишүүд ч тойргоосоо зугтаж хүчийг үзсээр буй. Тухайлбал, Сонгууль болгоноор Өвөрхангай аймгаас хэдэнтээ их хуралд суусан Д.Лүндээжанцан 25 жил тасралтгүй өрийн түшээгээр сонгогджээ. Тэрбээр харин өмнөх сонгуулиар Улаанбаатар хот БГД-т хүч үзэн ялалт байгуулсан нэгэн.
Туршлагатай улс төрчид тойргоо өөрчилж байгаа нь ганц түүгээр тогтохгүй. Насаараа улс төрд хүчин зүтгэсэн гэгддэг Ц.Нямдорж төрсөн нутаг Увсын тойргоо өмнөх сонгуулиар сэлгээд авсан.
Тойргийн сэлгээ, булаацалднаас гадна хамтран сонгуульд хүч үзэх гэж байгаагаа ч эхнээсээ мэдэгдээд эхэллээ. АН, МАН хоёрын дунд энэ жилийн сонгууль өрнөхгүй нь ойлгомжтой болов. Монгол ардын хувьсгалт нам /МАХН/, Монголын ногоон нам /МНН/-ууд 2020 оны УИХ-ын сонгуульд эвсэж оролцохоо зарлалаа.
МНН нь 1990 онд байгуулагдсан. Дээд шүүхэд бүртгэлтэй гурав дахь улс төрийн хүчин бөгөөд сонгуульд амжилттай оролцох боломжтой гэж үзэн МАХН-тай эвсэл байгуулжээ. Харин МАХН-ын хувьд “Улс төрийн нөхцөл байдал, Монголын нийгэмд үүсээд байгаа хямралт байдлыг засахын тулд улс төрийн хүчнүүд эвсэж ажиллах зайлшгүй шаардлага гарч байна. Тиймээс МАХН ойролцоо үзэл баримтлалтай МНН-тай 2020 оны сонгууль болон цаашдын улс төрийн үйл ажиллагаанд нэгдэж оролцохоор боллоо. МАХН-аас бидний эвсэлд нэгдэж орох бусад улс төрийн хүчинтэй хамтарч ажиллахад бэлэн” гэдгээ мэдэгдэв.
Ийнхүү ирэх зургаадугаар сард болох сонгуулийн эхлэл тавигдаж эхэллээ.
Зочин · 2020/01/20
чааваас шарандаа юу ч хийж мэднэ
Зочин · 2020/01/20
МАНАЙ УЛС ТӨРИЙН ЯНХАНУУД ДЭЭР СЕӨҮЛ РЕСТӨРАН-ЯНХАНЫ ГАЗРЫН ЭЗЭН НЭМЭГДЭХ ЮМ УУ? ОДОО Л ЖОР НЬ ТААРАХ НЭЭ. ККК