Реппэр Г.Энэрэлийг гэр бүлийн хүчирхийллийн хэргээр шүүнэ
2020/01/30
Баянгол дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Г.Энэрэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах”, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх” гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаан Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнөөдөр /2020.01.30/ боллоо. Улмаар шүүгдэгч Г.Энэрэлд холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд шилжүүлж шүүх хуралдааныг 2020 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 13 цаг 30 минутад товлов. Шүүх хуралдаан хүртэл шүүгдэгч Г.Энэрэлд авсан таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэсэн байна.
зочин · 2020/02/05
рок поп, реппер ч гэнэ үү ий урлаг нэртэй юмнуудаас л садар самуун, хар тамхи, хүчирхийлэл хамаг муу муухай бүхэн их гарах боллоо. Одоо зогсоох цаг нь болсон юм биш үү төр засаг минь ээ. Эдгээр урлаг бол аливаа улс үндэстний уламжлалт зан заншил нийгмийн ёс суртхууныг устгах зорилготой барууны догма шүү дээ
Зочин · 2020/02/04
муу эрийн шинж
зочин · 2020/01/30
Муу юмнаас их юм гарна олигтой эрийн өөдөөс гөлөг эхнэртээ арслан бар.
Зочин · 2020/01/30