Улсын онцгой комисс цагаан сарыг цуцлах эсэхийг хэлэлцэнэ
2020/02/10
Улсын онцгой комисс өнгөрсөн долоо хоногтТөрийн ордонд хаалттай хуралдсан билээ. Хуралдаанаар БНХАУ-аас импортоор оруулж ирдэг гахай, тахианы махыг оруулж ирэхийг түр хугацаагаар хориглох шийдвэрийг гаргасан.
Түүнчлэн шинэ төрлийн коронавирусийн өвчлөл дэгдэж байгаатай холбогдуулан аль нэг эмнэлгийг суллаж, зөвхөн өвчилсөн хүмүүсийг эмчлэх зориулалтаар ашиглах зэрэг шийдвэрийг гаргаж байсан билээ. Харин өнөөдөр ЭМЯ-ны сайд Д.Сарангэрэл удахгүй болох цагаан сарыг цуцлах саналыг гаргасан. Уг саналыг хэлэлцэж хариу хэрхэн гарахаас шалтгаалж Засгийн газар хуралдах эсэхээ шийдэх юм байна.
Зочин · 2020/02/10
zoshin · 2020/02/10
ene udaa tsutslay ard tumhee avary
Зочин · 2020/02/10
Цуцлснан дээр эрүүл байвал хэд бол хэдэн баяр тэмдэглэнэ шүүдээ