Б.Болдсайхан: Гэртээ шинэлээд, айл хэсэлгүй тэвчвээс аюулт тахал ард үлдэнэ
2020/02/20
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын мэдээлснээр 2020 оны хоёрдугаар сарын 20-ны 10:00 цагийн байдлаар шинэ коронавирусийн халдвараар 75,322 хүн өвчилж, 2120 хүн нас барсан бол 14 мянга 452 бүрэн эдгэрчээ. Харин Монгол Улсын тухайд шинэ төрлийн коронавирусийн тохиолдол бүртгэгдээгүй. Гурав хоногийн дараа цагаан сарын баяр тохиох гэж байгаа билээ. Тэгвэл энэ баярын өдрүүдэд айл хэсэж, золголт хийхгүй байхыг Ерөнхийлөгч зарлигдсан.
ЭМЯ-наас ч өнөөдөр ээлжит мэдээллээ өгөхдөө цагаан сарыг өргөн хүрээнд тэмдэглэж болохгүй коронавирусийн халдвар олноороо цугласан үед идэвхижих эрсдэл өндөр гэдгийг ч мэдэгдсэн. Харин бид бүхний сайн мэдэх Б.Болдсайхан эмч коронавирусийн талаар олон мэдээлэл, зөвлөгөөг иргэддээ хүргэсээр байгаа юм. Өнөөдөр тэрбээр “Хятад сая Цагаан сараараа золгож үнсэлдэж, нэг тавгаас савхдаж, халбагадсанаас л болсон шүү. Бусад орон гайгүй байгаа ялгаа нь тэр л байх. Ганц Цагаан сарыг хэдхэн монгол гэр гэртээ шинэлээд, айл хэсэлгүй тэсээд 10 хоночихвол аюулт тахал ард үлдэнэ шүү. Хичээгээрэй гуйя. Эрүүл өвдөхгүй, тахал хижиг тарахгүй бол эргээд баяртай золгох цаг Монгол баяр наадам зөндөө айсуй. Ээ 10 хоног л тэвчээрэй, хичээгээрэй. Алтайд бол тээр сүүлд даваа нээгдэхээр бүүр зуны эхээр зусланд айлсахаар золгож л байдаг. Монгол золголт олуулаа цуглах, золгох, үнсэх, мөнгө, хадаг барих, “хөөрөг дамжуулах”, бууз, салат нэг тавгаас авах, мах хишиг тараах, бэлэг өгөх, халууцаж даарах гээд ханиад, тахал хүүхэд хөгшдөд маш их эрсдэлтэй. Тиймээс гэр гэртээ шинэлээрэй гэж гуйж буй" хэмээн анхааруулав.
Зочин · 2020/02/20