У.Хүрэлсүх: Хариуцлагатай ард түмэн болохоо харуулцгаая
2020/02/23
Ерөнхий сайд У.Хүрэлсүх XVII жарны Хотол хэмээх төмөр хулгана жилийн Цагаан сарын баярын мэндчилгээ дэвшүүлснийг бүрэн эхээр нь хүргэж байна.
“Монгол сайхан эх орондоо ажиллаж, амьдарч байгаа болон дэлхийн өнцөг булан бүрт тархан суугаа элэг нэгт монголчууд та бүгддээ Сар шинийн мэндийг өргөн дэвшүүлье. Хувьтай хүн хулгана жилийг үздэг хэмээн бэлгэшээдэгчлэн олон түмний буян заяа тэгширсэн сайхан жил гарч байна. Цагаан сар бол монголчууд бидний өв соёлоо өвлүүлэх, удам судар, ураг төрлөө мэдэлцэх, эв эеийг эрхэмлэн дээдлэх, төрт ёс, тусгаар тогтнолын дархлааг илтгэсэн уламжлалт сайхан баяр. Энэ жил хөрш БНХАУ болон дэлхийн олон оронд шинэ коронавирусын өвчин дэгдэж, мянга мянган хүний амь нас, эрүүл мэнд хохирч, нийгэм, эдийн засагт асар их дарамт учруулж байна. Манай улсад энэ өвчний халдвар тархах өндөр эрсдэлтэй учир төр, засгаас болзошгүй аюулаас сэргийлэн боломжтой бүх арга хэмжээг шуурхай авч хэрэгжүүлж байна. Гэхдээ бид тайвширч болохгүй. Аюулт өвчний халдвараас сэргийлэх, таслан зогсооход иргэн бүрийн үүрэг, хариуцлага, оролцоо хамгийн чухал байна.
Та бүхэн сар шинийн баяраараа ёс заншлаа гүйцэтгэн, азай буурлуудынхаа амар мэндийг эрж, цахимаар золголт хийхийг Монгол Улсын Ерөнхий сайдын хувьд дахин уриалж байна. Бид ямар их хариуцлагатай ард түмэн болохоо энэ Цагаан сараар харуулцгаая. Ингээд ирж буй төмөр хулгана жилдээ айл өрх бүрийн амьдрал ахуй өөдлөн дэвжиж, төр улсаараа элбэг дэлбэг, түмэн олноороо тэнүүн жаргалтай байхын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье. “Сар шинэдээ сайхан шинэлээрэй гэжээ.
Irgen · 2020/02/24
Solongos yaponi nislegee zogsoogooch.
Хүрлээ · 2020/02/23
Даржин үг, лоозон хэрэггүй. Агаарын хилээ хаа
Зочин · 2020/02/23
Хариуцлагаа оороосоо эхэл, найзаа. Хэлснээр хариуцлагажчихдаг юм биш, хийж, хэрэгжуулж, манлайлж байж бодит ажил болгодог
Хүннү · 2020/02/23
Ард түмэн хариуцлагатай байж чадна. Харин та нар чадах уу? Яагаад Солонгосын нислэгээ зогсоохгүй байгаа юм. Ард түмэн хилээр орж ирэх хүмүүсээс айж байна. Тэднийг яагаад бэлдсэн эмнэлгүүддээ 14 хоног хэвтүүлж хөл хорио тогтоохгүй байгаа юм. Муугаар бодход Энэ хүмүүс вирус халдааж хүний амь нас эрсдвэл та нар хариуцлага хүлээнэ биз дээ.