Эрүүл мэндийн яамнаас шинэ коронавирусний халдварын нөхцөл байдлын мэдээллийг 2020 оны гуравдугаар сарын 23-ний 11:00 цагийн байдлаар мэдээллээ. Өнөөдрийн байдлаар "COVID-19" халдвар дэлхийн 191 улсад бүртгэгдээд байна. Шинэ коронавирусний халдвараар 14526 хүн нас баржээ. Халдвар авсан хүний тоо 334 694-д хүрсэн бол 94 768 хүн эдгэрсэн байна.