Д.Болдын торгон мэдрэмжийн эзэн Г.Дөлгөөний гэрэл зургаас
2020/03/30
“The Voice of Mongolia” шоуны шүүгч, Төрийн соёрхолт дуучин Д.Болд шоу нэвтрүүлгийн үеэр нулимс дуслуулж, үзэгчдийг уяраав.
Тэрбээр өнгөрөгч Ням гаригийн нэвтрүүлгээр Д.Отгонбаяр шүүгчийн багаас хасагдсан оролцогч Г.Дөлгөөнийг багтаа авч, нулимс унагасан нь үзэгчдийн сэтгэлийг ихэд хөдөлгөв. Гал, ус мэт өрсөлдөөнийг харуулсан оролцогч Г.Дөлгөөн, Э.Үүрцайх нар "Мангасууд"-ын багийн хамгийн ширүүн тулаануудын нэг байсан ч эцсийн мөчид Д.Отгонбаяр шүүгч Э.Үүрцайхыг сонгосон юм.
Дуучин Д.Болд энэ тухайгаа өөрийн фэйсбүүк хуудаснаа хуваалцахдаа “Чиний цуцашгүй хайртай зүйлдээ яахад ч бэлэн дүрэлзэн асаж байгаа гал шиг сэтгэлийг чинь мэдрээд өөрийн эрхгүй ховор гардаг аз жаргал зүрх сэтгэлийн нулимсаа гаргалаа” гэжээ.
Тэрбээр өмнө нь шоуны оролцогч Х.Ядамд өөрийн алмазан шигтгээтэй хүзүүний зүүлтээ бэлэглэсэн нь олны анхаарлыг татаж байсан удаатай. Ингээд түүний торгон мэдрэмжийн эзэн болсон Дөкөгийн гэрэл зургаас сонирхуулья.
Alta · 2020/04/06
Bold estoi mundag zaluu hicheegerei ohin min
aagii · 2020/03/30
Mundag shu Bold
зочин · 2020/03/30
САЙХАН САЙХАН
Зочин · 2020/03/30