Diamond сургалтын төвийн үйл ажиллагааг зогсоолоо
2020/04/01
Иргэнээс ирүүлсэн “Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны Чонон Бөртэ төвийн 201 тоотод байрлах DIAMOND маникюр, пидикюрийн цогц сургалтын төв нь иргэдийг олноор нь цуглуулан сургалтын үйл ажиллагаа явуулж байна гэх” гомдлын дагуу хяналт шалгалт хийлээ.
Шалгалтаар тухайн сургалтын төв нь хумс будалт арчилгааны талаар 3 ээлжээр 22 иргэнийг хамруулан танхимын сургалт зохион байгуулан иргэдийг олноор цуглуулсан байгаа нь Нийслэлийн Засаг даргын 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн А/108 дугаар захирамжийг зөрчсөн тул тухайн төвийн үйл ажиллагааг зогсоож, Монгол Улсын Зөрчлийн тухай хуулийн 5.13 дугаар зүйлийн 1, 15.2 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар Зөрчлийн хэрэг нээжээ.
zoshin · 2020/04/01
ontsgoi baidal zarlasan baihad sanaatai huul zurshij bna tusgaarlah bairhii humuus hool golj emshruu shidsen odoo bol
R · 2020/04/01
Ийм хууль дүрэм үйлчилдэггүй юмнуудад зөвшөөрлийн цуцлах хэрэгтэй.