Үндэсний аудитын газраас  бие даан нэр дэвшиж буй 208 хүний нэрийг албан ёсоор зарлав. Үнэхээр УИХ-ын гишүүн болчхоосой гэсэн мэдлэг, ур чадвартай, нийгэмдээ хүлээн зөвшөөрөгдсөн хүн тэдэн дунд байв.

Харин үүний эсрэгээр сэтгэцийн эмгэгтэй байж болзошгүй хүн ч байгаа. Ямартай ч бие даагчдын мөрийн хөтөлбөр шаардлага хангасны дараагаар СЕХ-ноос шаардлага хангаж байвал нэр дэвшигчийн үнэмлэхийг гардуулна. Харин шаардлага хангаагүй нь нэр дэвших эрхгүй болно гэсэн үг.

Тэгвэл нэр дэвшигчид ямар шаардлага тавигддаг вэ?

Нэр дэвшигчид тавигдах шаардлага  Монгол улсын үндсэн хууль болон Монгол улсын Их хурлын тухай сонгуульд заасан байдаг.

 

Эндээс үзэхэд өр төлбөргүй, гэмт хэрэгт сэжигтэн яллагдагчаар татагдсан байсан ч хамаагүй, хүн алаад ялаа эдлээд гараад ирсэн бол нэр дэвших боломжтой ажээ.

Нэр дэвшигч нь

·         хөрөнгө, орлогын мэдүүлэг

·         өр төлбөргүй болох тухай нэр дэвшигчийн мэдүүлэг;

·         өр төлбөргүй болох тухайн нэр дэвшигчийн талаарх татварын болон шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын тодорхойлолт;

·         төрийн жинхэнэ албан хаагч байсан хүний тухайд ажил, албан тушаалаасаа чөлөөлөгдөх тухай хүсэлт, түүнчлэн ажил албан тушаалаас чөлөөлөх тухай шийдвэрийн тус тус нотариатаар батлуулсан хуулбар;

·         нэр дэвшигчийн намтар

·         сонгуулийн мөрийн хөтөлбөр;

·         төрсний гэрчилгээ /хэрэв төрсний гэрчилгээ байхгүй бол Монгол Улсын уугуул иргэн болохыг нотолсон архивын лавлагаа/;

·         сүүлийн таваас доошгүй жил эх орондоо байнга оршин суусан тухай хилийн албаны тодорхойлолт;

·         нэр дэвшигчийн эцэг, эхийг нь Монгол Улсын харьяат болохыг нотлох иргэний үнэмлэх, түүнтэй адилтгах баримт бичиг

·         нэр дэвшигчийн эрүүл мэндийн талаарх эмнэлгийн дүгнэлт;

·         нэр дэвшигчийн намтар;

·         нэр дэвшүүлсэн нам, хамтарсан намуудын дүрсээ өгчих юм бол болчихно.

Эндээс үзэхэд нэр дэвшигчийн шалгуур, бүрдүүлэх материал дунд сэтгэцээ үзүүлэх гэсэн нэг ч үг ороогүй байгаа юм. Гэтэл бие дааж байгаа болон нам, эвслээс нэр дэвшиж байгаа хүмүүс дунд сэтгэцийн өөрчлөлттэй байж болзошгүй хүн нэг биш байгааг нийгмээрээ харж байна. Нэр дэвшигч нь шалгуураа хангаж байгаа бол  СЕХ-нд бүрдүүлж өгөх материал дунд нь ядаж сэтгэцээ үзүүлэх гэсэн шаардлага оруулж өгөх шаардлагатай байна. Эс бөгөөс цахимд элийрч, чанга орилсон нь сонгогдох боломж бүхий хуулийн цоорхой байгаа юм.

Хэрвээ сэтгэцийн эмгэгтэй хүн сонгогдох юм бол УИХ, төрд итгэх иргэдийн итгэл улам бүр унах  болно. Цаашлаад сэтгэцийн эмгэгтэй нөхөр УИХ-ын гишүүний хувиар улс эх орноо төлөөлөн гадаад томилолтод явбал сонгосон сонгогчид төдийгүй, улс эх орноороо ичгэвтэр байдалд орох нь гарцаагүй болж байна.

Хэдийгээр сонгох, сонгогдох эрхийг үндсэн хуулиар зааж өгсөн ч гэсэн сэтгэцийн эмгэг нь эрсдэл дагуулдаг  болохыг сонгогчид шооч Монгол зангаа гээж байгаад тунгаан бодно бизээ...

Т.Тэмүүлэн