Улс төрийн намууд УИХ-ын 2020 оны ээлжит сонгуульд нэр дэвшин өрсөлдөх нэр дэвшигчдээ албан ёсоор хуулийн хугацаанд тодрууулан зарлах өчигдөр болж өнгөрсөн билээ.

Улсын их хурлын 2020 оны сонгууль дээрх улс төрийн намуудад чухал бөгөөд хариуцлагатай үе. Нэр дэвшигчдээс илүү намын сонгуулийн менежмент хэр сайн байна тэр хэрээр ялалт авчирна аа. Энэ удаад сонгуульд нэр дэвшигчдийн талаарх сонирхолтой гэсэн эрээвэр хураавал товч мэдээллийг хүргэж байна.

 

АН-аас нэр дэвшигчдийн мэргэжлийн үзүүлэлт

АН-ны нэр дэвшигчдийн 71% шинэ дэвшигчид, 40% эдийн засагчид, 30% хуульчид, 50% залуучууд, 20% эмэгтэйчүүд, 7,5% инженерүүд байна гэх мэдээлэл байгаа юм. 

 

НЭР ДЭВШИГЧДИЙН УРГИЙН МОД

Энэ удаагийн сонгуульд үе удам, ах дүүсийн харилцаа улам гүнзгийрч байгааг өнгөцхөн гарсан энэ мэдээллээс харж болно. 

1. МАХН-аас Аав Н.Энхбаяр Баянгол дүүрэгт, Хүү Э.Батшугар Сонгинохайрханд

2. МАН-аас эгч Б.Саранчимэг БЗД-т, АН-аас дүү Б.Наранхүү Дундговьд

3. АН-аас Авга эгч П.Батчимэг Дорнодод, дүү Б.Ганхөлөг Өвөрхангайд

4. МАН-аас хадам аав Цэрэнпунцаг Завханд, АН-аас хүргэн Э. Долгион

5. ШИНЭ-ээс ах Ш.Сайхансамбуу Завханд, дүү Ш.Батсамбуу БЗД-т

6, АН-аас аав Н.Батбаяр, АН-ын дэд дарга охин Б.Жаргалан нар хамтдаа Архангай аймагт гэх мэтээр ургийн модууд өргөжиж байна. 

7, Сахигтун 19 эвсэлээс Я.Батялалт, түүний охин Өвөрхангайд

 

ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРЭГТ СЭТГҮҮЛЧДИЙН ӨРСӨЛДӨӨН ҮҮСНЭ

УИХ-ын 2020 оны сонгуульд сэтгүүл үйн салбараас маш олон нэр дэвшигч оролцохоор болжээ. Үүнээс нэр дурьдвал, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, Ийгл телевизийн нэвтрүүлэгч, сэтгүүлч Б.Жаргалмаа, МҮОНРТ-ын захирал асан М.Наранбаатар, МСНЭ-ийн ерөнхийлөгч асан Х.Мандахбаяр, ТВ2 телевизийн захирал Д.Энхтуяа, сэтгүүлч О.Батханд, Зууны мэдээ сонины сэтгүүлч Ч.Үл Олдох зэрэг нэр дэвшигчид байгаа юм. Эдгээрээс гадна Чингэлтэй дүүрэгт нэлээд хэдэн сэтгүүлчид бөөгнөрсөн гэхэд болно. 

МАН-аас М.Оюунчимэг /УИХ-ын гишүүн/

АН-аас Г.Уянга / Ерөнхийлөгчийн зөвлөх/

МАХН-аас Г.Хишигсүрэн /Соён гэгээрүүлэгч ТВ -ийн захирал

Бие даагч Ц.Пүрэвхүү / Утааны эсрэг ээж аавуудын группын тэргүүн/

Дээрээс нь “Зөв хүн электорат”-аас Ийгл ТВ-ийн олон улсын тоймч, Г.Ганбаяр нэр дэвшжээ. 

 

З.ЭНХБОЛДЫГ АМЛАН АВАГСАД

Энэ удаагийн сонгуулиар хэн нэгнийгээ амлан авах өрсөлдөөн нэлээд ажиглагдаж байгаа. Үүнийг нэг бол АН-ын З.Энхболдыг амлан авч өрсөлдөхийг хүссэн олон хүн байгаагийн нэг болох 1072 холбооны тэргүүн Л.Наранбаатар юм. Тэрбээр Сахигтун 19 эвсэлээс З.Энхболдын дэвшсэн УИХ-ын 22-р тойрог болох БЗД-т нэр дэвшихээр болжээ.

ХАН УУЛ ДҮҮРГИЙН ШИРҮҮН ДЭВШИГЧИД

Хан Уул дүүрэгт халуухан юм болохоор боллоо. МАХН-аас Б.Наминчимэд, Ц.Оюунбаатар,  Т.Баярхүү. Харин МАН-аас Д.Сарангэрэл, Алдаржавхлан, Г.Амартүвшин дэвшсэн бол АН Т.Энхсайхан, Ч. Өнөрбаяр.  Шинэ намаас Л.Болд. бие даагч Номтойбаярын хооронд өрсөлдөөн болох нь ээ. 

БӨХ УГШИЛТАЙ НЭР ДЭВШИГЧИД

Дархан аварга Б. Бат-Эрдэнэ
Аварга Д. Сумьяабазар
Арслан Д. Мөнх-Эрдэнэ
Гарьд Ц. Цэрэнпунцаг
Харцага Г. Ганхуяг
Сумоч Д. Батбаяр