Жүжигчин Отгоо: Хүүхдийн вакцин асуудалтай байна, Д.Сарангэрэл сайд аа
2020/05/22
Жүжигчин Отгоо одонгийн хүүхдээ өлгийдөн аваад удаагүй байгаа билээ. Тэгвэл тэрбээр өөрийн цахим хуудаснаа "Хүүхдийн вакцин асуудалтай байна" хэмээв.
"Би дөрөвдэх хүүхдийнхээ 3-н сарын вакциныг хийлгээд 2 хонож байна. Айж байна. Дахиад улайгаад хавдсан 2дахь сарын вакциныг хийлгээд буглаа үүсэж бүтэн унтуулгатай хагалгаанд оруулсан. Жирийн л вакцин. Өмнөх 3 хүүхэддээ хийлгээд шөнө нь халуураад 2 дахь өдрөөс зүгээр болдог байсан. Гэтэл багын маань вакцин хүндрээд хэд хоног эх нялхасаас салаагүй. Тухайн үедээ вакцин хийсэн эмчид нь уурлаж яаж хийсэн юм бэ гэж хэд хэд ярьж уурласан. 3 сарынхаар нь нөгөө хийсэн эмчтэйгээ уулзлаа. Эмч учраа тайлбарлаад ийм тохиолдол харин ихсээд байгаа юмаа. Би сүүлдээ вакцин хүүхдэд тарихаас эмээж байна, уг нь гайгүй байдаг байсан, яагаад ингээд байгааг нь ойлгохгүй байнаа л гэнэ. Гэтэл өнөөдөр дахин өрхийн эмнэлэг орж үзүүлж шарлага хийлгэхдээ лавлаж асуулаа. Монгол улс хүүхдийн вакцин авдаг орноо өөрчилсөн, ковид-19-өөс шалтгаалсан байх, тэрнээс хойш хүүхдүүдийн вакцин буглах, хүндүүрлэх, үрэвсэх нь нэмэгдсэн. Бүх хүүхдүүд биш л дээ... иймэрхүү зүйл ярьж байна.
Сарангэрэл сайдаа!!! Маш олон ээж хүүхдийнхээ товлолт вакцинийг хийлгэснээр хүүхэддээ мэс хүргүүлэх хэмжээнд хүрч байна. Та аль улсаас вакцин авч хорооны эмнэлгээр хийлгэж байна вэ? Дахиад ингэж хүндэрхээс айж байна. Хэрвээ ийм өөрчлөлт миний хүүхдэд л байгаа бол тухайн хүүхдийн онцлог гэж ойлгохсон. Вакцин хүндэрч үрэвссэн ээжүүд маш их байна Хүрэх газар нь хүртэл шэйр хийгээрэй...Д.Сарангэрэл" гэсэн бөгөөд цааш түгээж өгнө үү гэж фэйсбүүк найзуудаасаа хүсжээ.
Зочин · 2020/05/22
архангайн мангаруу цус ойртсон бх
Зочин · 2020/05/22
Архангайд бага сургуульд байхдаа 3-н заг хүйтэн авсан байдгийн энэ маанаг хүүхэн
Зочин · 2020/05/22
2010 оноос хойшхи вакцинууд их асуудал дагуулаад эндэгдэл ч их байна гээд байна лээ үндсэн 3г бол хийлгэнэ бусдыг нь бол ихэнх улсууд сайн дураар болгосон