Ирэх долоо хоног буюу зургаадугаар сарын 1, 5-ны өдөр бүх нийтээр амарна. Өөрөөр хэлбэл ирэх долоо хоногийн даваа, баасан гарагт бүх нийтээр амрахаар таарч байгаа юм.
Зургаадугаар сарын 1-нд Хүүхдийн баяр, зургаадугаар сарын 5-нд билгийн тооллын зуны тэргүүн сарын шинийн 15 буюу Бурхан багшийн Их дүйчин өдөр тохиож буй. 

Л.Тэрбишийн зурхайд 2020 оны зуны тэргүүн сарын шинийн 15 зургадугаар сарын 5-ны өдөр таарч байна. Энэ нь Бурхан багшийн эхээс мэндэлсэн, 37 сүүдэртэйдээ төгс гэгээрсэн Бурханы хутгийг олсон, мөнхүү 81 сүүдэртэй гаслангаас хагацан нирваан дүр үзүүлсэн гурван их үйл давхцдаг билэгт сайн өдөр аж.

Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд дээрх хоёр өдрийг нийтээр тэмдэглэх баярын өдөр хэмээн заасан байна.

УГ ХУУЛИЙН:

3.1.1.“нийтээр тэмдэглэх баярын өдөр” гэж улс орны хэмжээнд нийтээр амарч, баяр болгон тэмдэглэдэг өдрийг хэлнэ.

4.1.6. Хүүхдийн баяр: 6 дугаар сарын 1.

4.1.10. Бурхан багшийн Их дүйчин өдөр: билгийн тооллын зуны тэргүүн сарын шинийн 15. /Энэ заалтыг 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн хуулиар нэмсэн./