Коронавирусийн халдвар илрээгүй
2020/06/02
Монгол Улсад COVID-19-ийн сэжигтэй тохиолдол нэмэгдсэн эсэх болон өчигдөр хийгдсэн шинжилгээний хариуг ХӨСҮТ-өөс зарлаж байна.
ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "Зургаадугаар сарын 1-ний өдөр нийт 212 хүнд шинжилгээ хийхэд коронавирусийн халдвар илрээгүй.
Тодруулбал,
- Тандалтын зорилгоор гурван хүнд /Завхан аймгийн Эрүүл мэндийн төв болон өрхийн эрүүл мэндийн төвөөс тандалтын сорьцыг цуглуулжээ/
- ХӨСҮТ-д тусгаарлагдсан найм,
- Ажиглах байранд тусгаарлагдсан нэг хүний давтан шинжилгээ
- Истанбул-Улаанбаатар чиглэлийн онгоцоор ирсэн зорчигчдод шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй. Бид олон улсын зөвлөмжийн дагуу зорчигчдыг ирмэгц нь мөн 7, 14 хоногийн давтамжтайгаар шинжилгээ хийж байна.
- Алтанбулаг боомтоор орж ирсэн ачаа тээврийн 10 жолоочид шинжилгээ хийхэд коронавирусийн халдвар илрээгүй" гэв.