Эрчүүд рүү архирах тусам...
2020/06/21
Улсын филармонийн хажуугийн талбайг Эх үрсийн талбай болгоно гэв үү? Сайхан нь ч сайхан сонсогдож байна. Гэхдээ яагаад эх үрсийн гэж? Гэр бүлийн талбай байж болдоггүй юм уу? Тэгээд аав нар нь гадаа машиндаа, эсвэл гудамжинд Эх үрсийн талбайд зугаалж яваа гэр бүлийнхнийгээ хүлээгээд золбирч байх юм уу?
Нэртэйгээр нь эх үрсийн өдөртэй, эх үрсийн талбайтай, эх үрсийн ордонтой, эх үрсийн дэлгүүртэй, эх үрсийн тусгай амралттай, эх үрсийн кино театртай, эх үрсийн номын сантай болчихвол яасан юм бэ? Би хэлээд л байгаа шүү. Жендерийн тэгш эрх гэдэг нэрээр монгол эрчүүдийг үнэгүйдүүлэх технологи хэрэгжээд 30 жил өнгөрлөө. Нийгэм эрчүүд рүүгээ архирах тусам тэд эргээд араа шүдээ харуулна. Өөрсөд рүү нь харж инээгээгүй нийгэм рүү тэд инээж нялуурахгүй. Эрчүүдийг буланд шахаж модоор хатгаж, төмөр шиг үгээр балбачихаад тэднээс хайр энэрэл, халуун дулааныг хүснэ, нэхнэ гэж байхгүй.
Ингэсээр байтал эрчүүдэд чинь эрүүлжүүлэхээс өөр очих газар олдох юм уу? Том намын том албатай эмэгтэй сонгуулийн сүүлийн өдрүүдэд "Эрчүүдийн тансаглалыг зогсооё" гээд л мэдэгдэж байна. Тэртэй тэргүй монгол эрчүүд боловсролоос, ажлын байрнаас, гэр бүлээсээ шахагдаад хэцүүдэж байна. Ингэж л улс орныг хүйсийн талцлын ирмэг дээр авчирч, ард түмнээ хүйсээр ялгаварлахын ангал руу чирэхгүй шүү. Би эмэгтэй гэж хашгирах тусмаа би чамаас ялгаатай, ялгаатай учраас ялгаж ханд гэж тунхаглаад байгаа юм шүү дээ. Эр юм байж...гэж яллах тусмаа энэхүү хүйсийн ялгаварлан гадуурхалтыг өөрсдөө ч мэдэлгүй бий болгодог.
Хайрлаж байж хайрыг төрүүлнэ, өвлүүлнэ, хайрлаж байж хайрлуулна...амьдрал үүрч, амьдрал туулж, амьдралын үнэнийг хүүрнэж яваа сайхан монгол ааваар би энэ постоо зурагжууллаа. Амьдрал бол энэ! Үнэр нь хүртэл, үнэн нь, үнэ цэн нь энэ.
Р. Эмүжин
Зочин · 2020/06/22
эхрчүүдийг ажилд түлхүү авах бодлого байх хэрэгтэй. тэд чинь ажилгүй бол ёстой ийгмээс шахагдадаад хэн ч биш болно
Зочин · 2020/06/21
Ардчилал гэгч хар пиздагийн бий болгосон хар сүүдэр
Зочин · 2020/06/21
Ёстой ганц үнэн хэлжээ ер нь жендер гэх үзэл нь албан тушаалд дуралсан шуналт шуламнуудын л гаргаж дэврээсэн асуудал шүү дээ. Одоо тэгээд хаана ямар дараалалтай үйлчилгээ байна тэнд авгай хүүхнүүд даанч дэндүү дэндүү дайрна хэлэхээр л би эм хүн би чамайг төрүүлсэн ээж чинь байна гэж хашгичаад архираад дэндүү. Энэ асуудал бол Зантгар Зана авгай хар гарт Сүхжаргалмаа нарын албан тушаалын хэнээтнүүд АРДЧИЛАЛ гэгч лалар тогтолцоогоороо түрээ барин бархирсаар бий болгосон гаж үзэгдэл ээ