СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Үерийн улмаас хоёр хүн амиа алджээ
2020/06/22
Төв аймагт өчигдөр 14:00 цагийн үед хүчтэй аадар бороо орж, айл өрхүүд усанд автаж, хоёр хүний амь эрсэджээ. Тус аймгийн Онцгой байдлын газраас хэвлэлд өгсөн тодруулгадаа:
“30 минут хэртэй бороо орж, аймгийн ихэнх нутгаар үер буусан. Тэр дундаа Зуунмод, Алтанбулаг, Сэргэлэн сум үерт илүү өртсөн. Одоо ч бороо орсоор байгаа тул нэгдсэн мэдээлэл гараагүй байна. Хоёр хүн нас барсан. Бид бэлэн байдалд ажиллаж байна” гэх мэдээллийг өгсөн байна. Үерийн улмаас нийт 50 гаруй дуудлага ирсэн бөгөөд төмөр замын 12-р зөрлөг эвдэрч, үүнийг засахаар холбогдох албаныхан ажиллаж байгаа аж.
Тодруулбал, Чойр-Улаанбаатарын чиглэлийн ачааны галт тэрэг 565 дугаар километрийн VII зуутад явж байх үед зам эвдэрсэн байжээ. Энэ үед машинист С.Мягмарсүрэн, туслах машинист Э.Ган-Эрдэнэ нар авхаалж самбаа гарган, гэнэтийн ослоос урьдчилан сэргийлсэн байна. Одоогоор галт тэрэгний хөдөлгөөнийг бүрэн хааж, зам засах ажил үргэлжилж байгаа бөгөөд Машинист ур чадвар, авхаалж самбаа гарган арга хэмжээ авсны үр дүнд галт тэрэг замаас гарч, онц их хэмжээний хохирол учрахаас сэргийлж чаджээ.