УИХ-ын 2020 оны сонгууль 2020.06.24-ны өдөр болсон. Сонгуульд нэр дэвшин өрсөлдсөн 606 нэр дэвшигч зардлын явцын тайлангаа Үндэсний аудитын газарт өгсөн.

Одоо хуулиараа сонгуулиас хойш  30 хоногт багтаан сонгуулийн зардлын тайлангаа гаргаж, аудит хийлгэн уг тайлангаа Үндэсний аудитын газарт  өгөх ёстой.

Харин энэхүү 30 хоногт багтаан хууль бус хандивыг улсын орлого болгон төрийн санд тушааж улсын орлого болгох аж.

Өнөөдрийн байдлаар 606 нэр дэвшигчээс хэн нь ч сонгуулийн зардлаа Үндэсний аудитын газарт гаргаагүй байгаа аж.

Улсын орлого болсон хууль бус хандивыг төрийн санд тушаасан нэгдсэн мэдээллийг ҮАГ-аас хуульд заасан үндэслэлээр мэдээлэх юм байна.

Бид энэ талаар эргэж мэдээлэх болно.