Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу энэ долдугаар сард найман удаагийн тусгай үүргийн нислэгээр гадны улс, орнуудаас ирэх иргэдээ татан авах ажиллагааг зохион байгуулах шийдвэрийг гаргалаа. 

Үүнд: 

1. 7 дугаар сарын 2-нд Сөүл-Улаанбаатар /БНСУ-д байгаа иргэдээ татан авна/

2. 7 дугаар сарын 4-нд Токио-Улаанбаатар /Япон улсад байгаа иргэдээ татан авна/

3. 7 дугаар сарын 7-нд Сөүл-Улаанбаатар /БНСУ-д байгаа иргэдээ татан авна/

4. 7 дугаар сарын 9-нд Истанбул-Улаанбаатар чиглэлд тус тус нислэг үйлдэж, иргэдээ татна. Истанбул чиглэлийн нислэгээр Туркт байгаа иргэдээ татан авахаас гадна Турк улс Европын орнуудтай агаарын хилээ нээж байгаатай холбогдуулж, европын улсуудаас иргэдээ татна.

5. 7 сарын 15-нд Сөүл рүү дахин нислэг үйлдэж транзит зорчигчдыг авна.

6. 7 дугаар сарын 20-нд Сөүл-Улаанбаатар /БНСУ-д байгаа иргэдээ татан авна/

7. 7 дугаар сарын 21-нд Токио-Улаанбаатар /Япон улсад байгаа иргэдээ татан авна/

8. 7 дугаар сарын 26-нд Франкфурт хотууд руу тус тус нислэг үйлдэнэ.

 

Мөн БНХАУ, ОХУ-д байгаа нутаг буцах хүсэлтэй 700-аад иргэнээ Замын-Үүд, Алтанбулаг боомтуудаар татан авна