Ковид-19-н тухай нууц мэдээлэл: 2019 оны 10-р сард АНУ мэдэж байсан боловч Хятадыг буруутнаар чичилжээ

Ковид-19 -н гарал үүслийн талаар олон улсын түвшинд эргэлзээ төрж, асуулт дэгдсээр байна. АНУ Сарс-КоВ2 тараасан буруутнаар Хятадыг чичлэн нэрлэсэн . Гэвч тийм биш байж болох нь. Хүмүүс айдаст автсан хэвээр, бүдэг бадаг гарал үүслийн талаар бараан зураг гаргасан нь бодитоор байдлаас хүмүүсийн санаа бодлыг холдуулах гэсэн мэт. Гэхдээ АНУ шиг их гүрэн Ковидын талаар өнгөрсөн хугацаанд огт мэдээгүй байх боломжтой юу?

 

Энэхүү сонирхол татсан сэдвийг Сербийн мэдээллийн нэгэн блог хөндөж, олон талаас нь тодруулжээ. Тэнд мэдээлснээр, Предикт хэмээх вирусыг хянах, удирдах тусгай, нууц баг АНУ-д ажилладаг байж болох аж. Энэхүү багийн ажилтнууд КОВИД-19-н талаар 2019 оны 10-р сард анх мэдэж, ийм төрлийн халдварыг эмчлэх боломжгүй гэдгийг ч ойлгосон байж болох гэнэ.   

Энэ үед вирусын талаар олон нийт огт мэдээгүй байсан бөгөөд АНУ-н засгийн газар мэдээллийг нууцлахад мэргэжилтнүүд чухал үүрэг гүйцэтгэжээ.

Серб эх сурвалжийн мэдээлснээр Предикт багийн уулзалтуудын үеэр америк улстөрчид Хятадын эсрэг мөрдлөг явуулахад хамтран ажиллахыг мэргэжилтнүүдээс хүссэн байна. Америкийн технологийн компаниудаас ч Хятад дахь КОВИД-19 тахлын талаар нууц мэдээлэл олоход хамтран ажиллахыг хүсчээ. Олдсон бүх баримт, мэдээллийг Төрийн департмент болон Эрүүл мэндийн сайд Алекс Майкл Азарт тайлагнах ёстой байв. 

Ийм нэг уулзалтын үеэр АНУ-н нууц алба тахлын эсрэг тэмцэх тэмцэлд гүнзгий оролцоотой байж, чухал үүрэг гүйцэтгэж байгааг онцлон мэдэгджээ. 

 Үүний хүрээнд хятад оюутнуудыг элсүүлэн, Хятадад хийгдэх вакцины судалгаа, шинжилгээний талаар нууц мэдээлэл цуглуулахаар ажиллуулахад онцгой анхаарал хандуулах ёстой гэсэн байна.  Хятадын их, дээд сургуулийн оюутнуудыг ч иймэрхүү зорилгоор элсүүлсэн байна. 

Үндсэндээ тахалтай холбогдсон Хятадын технологийн компаниуд дотор нууц холбоосуудтай болох зорилготой байв.

2020 оны 3-р сарын дундуур Хятадаас нөхөн олговор нэхэмжлэх "гурван үе шат бүхий" төлөвлөгөөг АНУ-н засгийн газар боловсруулав. Энэхүү төлөвлөгөө нь олон нийтийг  өргөдөл гаргахыг уриалан дэмжих, түүний дараа АНУ-н муж тус бүрт өргөдлүүдийг цуглуулан мэдээллийн сан үүсгэж, эцсийн шатанд нь Цагаан ордноос АНУ-ын засаг захиргааг төлөөлөн нөхөн олговрын нэхэмжлэл гаргахад оршино. 

 

Эх сурвалж: 

 

https://www.ufficistampanazionali.it/2020/08/31/secret-data-of-covid-19-in-the-states-already-known-in-october-2019-but-the-finger-was-pointed-at-china/?fbclid=IwAR3GGSThGW1SNGikBZA4OB1kc4d938BXZ3gvuGxVd3gjzp9DQTixC0tCiZQ