БНСУ-ын эрх баригчид ирэх 10 жилийн хугацаанд нисэгчгүй цэргийн нисдэг аппаратууд бүтээхэд 2.5 тэрбум ам.долларын хөрөнгө оруулна гэж тус улсын батлан хамгаалахын салбарын худалдан авах ажиллагааны газрын хэвлэлийн алба мэдээлжээ.

“Тагнуулын ажиллагаанаас байлдах хүртэл янз бүрийн даалгавар гүйцэтгэх хэд хэдэн төрлийн дрон бүтээхээр төлөвлөж байна. Тухайлбал, хөгжүүлэгчид жижиг дронууд дээр байлдааны винтов, гранат харвагчийг суурилуулах туршилт хийж байгаа бөгөөд ингэснээр тулалдаанд энгийн цэргүүдийг орлох боломжтой болох юм" гэж мэдээлэлд дурдсан байна.

Холбогдох технологийг 2022 он гэхэд бүтээхээр төлөвлөж байгаа бөгөөд ирэх дөрвөн жилд зэвсгийн платформыг шууд бүтээх ажил хийгдэх аж.

 

 

Д.Жаргал

Эх сурвалж: Монцамэ агентлаг