Д.Трамп гол муж улсуудын дүн гараагүй байхад ялалт байгуулснаа мэдэгдлээ
2020/11/04
АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуулийн дүнг өөрчлөх боломж бүхий савлагаатай хэд хэдэн муж улсын дүн гараагүй байгаа энэ үед Ерөнхийлөгч Дональд Трамп ялалт байгуулсан гэдгээ мэдэгдлээ.
“Ний нуугүй хэлэхэд бид ялалт байгууллаа” гэж Д.Трамп Цагаан ордонд дэмжигчдэдээ хандан хэлжээ.
Гэвч Пенсильвани, Висконсин, Мичиган зэрэг савлагаатай буюу Бүгд найрамдах болон Ардчилсан намын аль нь ч илт давамгайлдаггүй муж улсуудын дүн тодорхойгүй хэвээр байгаа юм.
Мөн томоохон телевизүүд, “Edison Research” байгууллагын тооцоогоор, Д.Трамп улиран сонгогдоход шаардлагатай сонгогчдын коллегийн 270 гишүүний саналыг аваагүй байна.
Э.Хулан
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Зочин · 2020/11/04