Ж.Байден ард түмэндээ хандан үг хэлжээ
2020/11/08
АНУ-ын ерөнхийлөгчийн албан тушаалд сонгогдсон Жозеф Байден Делавэр муж улсад ард түмэндээ хандан үг хэлжээ. Fox News” телевиз, “Associated Press” агентлагийн мэдээлснээр, тэрбээр сонгогчдын коллегийн 290 гишүүний саналыг авсан бол одоогийн Ерөнхийлөгч Дональд Трамп 214 санал авчээ.
Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулахын тулд аливаа нэр дэвшигч сонгогчдын коллегийн 270 гишүүний саналыг авах шаардлагатай юм. Ж.Байден сонгуульд ялалт байгуулсан тухайгаа өмнө нь зарласан. Харин Д.Трамп ялагдлаа хүлээн зөвшөөрөөгүй бөгөөд санал хураалтын дүнгийн асуудлаар шүүхэд байр сууриа хамгаална гэдгээ мэдэгдсэн юм.
Ж.Байдены ард түмэндээ хандан хэлсэн үгийг товч дурдвал:
Тэрбээр Америкчуудыг нэгтгэж, дэлхий дахинд АНУ-ын гүйцэтгэх үүргийг нэмэгдүүлэхийг зорьж буйгаа мэдэгджээ.
Ерөнхийлөгчийн сонгуульд хамгийн олон буюу 74 сая санал авсан гэдгээ Ж.Байден мэдэгджээ
Өрсөлдөгчиддөө дайсан мэт хандахгүй байхыг дэмжигчиддээ уриалав
Арьсны өнгөөр ялгаварлан гадуурхалтыг үндсээр нь устгах тал дээр ажиллана гэдгээ амлажээ
Цар тахалтай тэмцэх төлөвлөгөөг боловсруулах шинжээчдийн бүлгийг томилохоо амлав
Дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийг хяналтандаа авахыг хичээх болно гэдгээ мэдэгдсэн байна
Эх сурвалж: Монцамэ
Зочин · 2020/11/08
Нүдэнд дулаахан ,төлөв тогтуун байрын хүн. Бас АНУ-ын Дэд ерөнхийлэгч байсан юм байна. Америкчууд зөв сонголт хийсэн бололтой.