У.Хүрэлсүх: Хөл хорионы үеийг гэр бүлээрээ аз жаргалтай өнгөрүүлэхийг уриалж байна
2020/11/25
Энэ жил дэлхийн улс орнууд "Өрх гэр, ажлын байр, олон нийтийн газарт: Яг одоо жендэрт суурилсан хүчирхийллийг цэглэе!" уриан доор зохион байгуулж байна. "Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 өдрийн аян"-ыг дэлхийн 187 улс 1991 оноос эхлэн нэг уриа, нэгдмэл зорилгын дор өрнүүлж ирсэн.
Охид, эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийг таслан зогсооход олон нийтийг татан оролцуулах, жендэрт суурилсан хүчирхийллийн талаархи мэдлэг, ойлголт түгээх зорилготой энэ аянд Монгол Улс 1997 онд нэгдэн орсон юм. Аянд Засгийн газрын гишүүд бүгд нэгдэж байгааг Монгол Улсын Ерөнхий сайд, Жендэрийн үндэсний хорооны дарга У.Хүрэлсүх мэдэгдэв.
Тэрээр жендэрт суурилсан хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, тэмцэх чиглэлээр хүчин зүтгэж байгаа иргэний нийгмийн байгууллага, Засгийн газрын бодлого, үйл ажиллагааг дэмжин тууштай хамтран ажиллаж байгаа олон улсын байгууллага, тэр дундаа НҮБ-ын Хүн амын санд талархал илэрхийлэв. Цар тахлын хүнд нөхцөлд иргэдийн дунд бухимдал нэмэгдэж, хатуу хөл хорио тогтоосонтой холбоотойгоор өнгөрсөн гурван сарын хугацаанд гэр бүлийн хүчирхийлэл нэмэгдсэн байна.
Иймд хөл хорионы үеийг хүчирхийллийн айдастай орчинд биш, гэр бүлээрээ амьд харилцаа үүсгэж, хамтдаа хөгжиж, аз жаргалтай, инээд баяслаар дүүрэн өнгөрүүлэхийг Ерөнхий сайд иргэдэд уриаллаа. Мөн "нэг ч хүүхэд, хэн ч байсан хайрлаж хамгаалах үүрэгтэй хүмүүсийнхээ гарт амь насаа алдах учиргүй, ийм эмгэнэлт явдал давтагдах ёсгүй, үүнийг таслан зогсоох ёстой. Аливаа хүчирхийлэлтэй хуулийн үгээр хатуу тэмцэнэ" гэлээ хэмээн Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсээс мэдээллээ.
офф · 2020/11/26
оффшорчдын мөнгийг оруулж ирэх юу болсон бэ.Тэр мөнгөөр УЛСЫНХАА ӨРИЙГ дарах юмсаан
Иргэн · 2020/11/26
Гэдэс дундуурч элэг бутэн байцгааж л байна. Захын хороодод галгуй, олон зэлмуур олон айл, хуухэд байна. Тэднийг аз жаргалтай байлгах талаар анхаарна уу.
Хүрлээ · 2020/11/26
мөнгөгүй, ядуу, өлсгөлөн биднийгээ даапаалж байна уу даа
Иргэн · 2020/11/26
тар нь танигдаж байна.
Зочин · 2020/11/26
Бага доромжлоорой
Зочин · 2020/11/26
Доромжлоод байна уу даа.Орлогогүй наад захын хэрэглээний мөнгөгүй иргэд яаж аз жаргалтай байх юм.
Зочин · 2020/11/25
Аргагүй л ухна юмдаа
хүннү · 2020/11/25
Өдөр болгон вирус нэмэгдээд байхад яаж аз жаргалтай байх юм, Нөгөө “аа чи муу тавлаж байна уу?”гэдэгтэй адил сонсогдож байна.
Зочин · 2020/11/25
зайлаач эргүү новш танай мафихан л зоолж байх шиг байна
Zochin · 2020/11/25
Urialj uuhailsnaar n boldog bol ch saikhan l bna haramsaltai n amidral deer yaj ch caasan malgai umsguud nemergui bolj bna
зочин · 2020/11/25
Мөнгөгүй идэх хоолгүй хүмүүст үхсэн ацных нь аз жаргал байдаг юм. орлоггүй иргэдээ яах гээд байгаа эргүү дагзнууд вэ
зочин.. · 2020/11/25
аЙМАГ СУМДУУДАД ДЭЛГҮҮР ЭМИЙН САНГ БҮСЧИЛЭН ОНГОЙЛГОЖ ,ХҮНСНИЙ ЗАХААР МАХАА ЗАРААД БАЙХААР ТУХАЙН ДҮҮРЭГ МИКРТ БАЙГАА СУПЕРМАРКЕТААР ДАМЖУУЛАН НӨӨЦИЙН МАХАА ЗАРААЧ ЦАХИМ ХУДАЛДАА ГЭДЭГ ЧИНЬ НЭГ Л ЯВЦГҮЙ БАЙГААД БАЙНА ШҮҮ.
Зочин · 2020/11/25
Би нохойн баас гэж бодож байна