Вирус илэрсэн тохиолдолтой хамт явсан 41 зорчигчийг тусгай үүргийн онгоцоор нийслэлд авчирна
2021/01/27
Улаанбаатар хотоос 2021.01.26-нд Ховд аймгийн чиглэлд явж байсан 41 хүнтэй нийтийн тээврийн автобусны зорчигчдоос Дарви сумын постон дээр түргэвчилсэн тестээр шинжилгээ авахад 2 зорчигчийн хариу эерэг гарчээ.
Улмаар PCR шинжилгээ авахад тухайн 2 зорчигч болон дахин нэг зорчигчоос буюу нийт 3 хүнээс коронавирус илэрсэн байна. Дээрх зорчигчдын хувьд 2021 оны 1 дүгээр сарын 23-нд Улаанбаатар хотод PCR шинжилгээ өгч, 24-нд хариу нь сөрөг гарсан байжээ. Дээрх 41 зорчигчийг одоогоор Дарви суманд тусгаарласан байгаа бөгөөд өнөөдөр тусгай үүргийн онгоцоор нийслэлд авчрах чиглэлийг УОК-оос аймгийн онцгой комисст өгчээ
Зочин · 2021/01/27
халдвар гадуур их бга гэртээ харина гээд гадужр тэнэх хэрэггүй болуу