"Хятад Улс 2021 онд багтаан, 2 тэрбум тун вакцин нийлүүлнэ" гэв
2021/08/06
8-р сарын 5 буюу өчигдөр Вакцины хамтын ажиллагааны олон улсын форумын анхны хурал боллоо. Уг хуралд БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпин бичгээр үг хэлжээ. Тодруулбал Ши Жиньпин: "Энэ оны 5-р сард миний бие Дэлхийн Эрүүл мэндийн чуулга уулзалтын үеэр дэлхий нийтээрээ цар тахлын эсрэг тэмцэх тэмцлийг Хятад улс дэмжин, таван төрлийн арга хэмжээг зарласан билээ. Үүнд коронавирусийн эсрэг вакцины хамтын ажиллагааны олон улсын форум байгуулахыг санаачилж, вакцин үйлдвэрлэгч орон, аж ахуйн нэгж болон холбогдох талууд дэлхий нийтийн вакцины шударга хуваарилалтыг явуулах тухай асуудлыг хөндсөн юм.
Өнөөдөр цар тахлын халдварын байдал тогтворгүй, вирус хувирч байна.
Энэ удаагийн форумаар дэлхий нийтийн вакцины шударга, хүртээмжтэй хуваарилалтыг үргэлжлүүлэх шинэ алхам хийж, хөгжиж буй орнуудын хамтын ажиллагааг эрчимжүүлж, хүн төрөлхтний цар тахалтай тэмцэх тэмцэлд шинэ хувь нэмэр оруулахыг эрмэлзэж байна.
Хятад улс хүн төрөлхтний эрүүл мэндийн хамтын цогцын үзэл баримтлалыг тууштай баримталж, дэлхий нийтэд, ялангуяа хөгжиж буй орнуудад вакцин нийлүүлж, хамтын ажиллагаа үйлдвэрлэлийг идэвхтэй хөгжүүлэх болно. Вакциныг олон улсын бүтээгдэхүүн болгох зорилт биелж буй нь энэ юм. Хятад улс цаашид хөгжиж буй орнуудын цар тахалтай тэмцэж буй ажилд чадах чинээгээрээ туслана. Хятад улс энэ онд багтаан дэлхийн орнуудад 2 тэрбум тун вакцин нийлүүлэх болно. Хятад улс "Ковакс" хөтөлбөрт 100 сая ам.доллар хандивлан, хөгжиж буй орнуудын вакцинжуулалтанд хувь нэмрээ оруулна. Бид олон улсын хамтын нийгэмлэгтэй хамтран, вакцины олон улсын хамтын ажиллагааг үргэлжлүүлж, хүн төрөлхтний эрүүл мэндийн төлөө хувь нэмрээ оруулахад бэлэн байна" гэжээ.