2,656 иргэн коронавирусийн халдвараар өвчилсөн нь шинжилгээгээр тогтоогджээ
2022/01/22
Өнгөрсөн хоногт улсын хэмжээнд 2,656 иргэн коронавирусийн халдвараар өвчилсөн нь PCR шинжилгээгээр батлагдсан болохыг ЭМЯ-наас мэдээллээ.
Эдгээрийн 1,506 нь Улаанбаатарт бүртгэгдсэн бол 1,150 нь хөдөө орон нутагт бүртгэгджээ.
Харин зөөвөрлөгдсөн тохиолдол болон нас баралт бүртгэгдээгүй байна.
Халдварын улмаас 10,547 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол 50,640 иргэн гэрийн хяналтад оржээ.
Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй иргэдийн биеийн байдлын тухайд 3,444 нь хөнгөн, 6,131 нь хүндэвтэр, 879 нь хүнд, 93 нь нэн хүнд байна.