“Хэвтээ шахалт” -ын тэмцээн болно
2014/05/22
"Голден Жим фитнесс клуб" Монголын хэвтээ шахалтын анхдугаар нээлттэй шоу тэмцээнийг энэ сарын .24-ний 10.00 цагт Тусгаар тогтнолын ордны их танхимд хийхээр төлөвлөжээ.
Уг тэмцээнээрээ Голден Жим фитнесс клуб нь Монголын хэвтээ шахалтын спортын төрөл зүйлийг хөгжүүлэх, энэ спортыг олон нийтэд сурталчилж, таниулан хөгжүүлэх ,энэ спортоор хичээллэдэг тамирчдыг дэмжих гол зорилготойгоор зохион байгуулж байгаа аж.
Тус тэмцээн нь Олон улсын Пауэрлифтингийн холбооны дүрмээр зохион байгуулагдах бөгөөд 66 кг- аас -105 кг хүртэл 6 жинд тамирчдынхаа ур чадвар авхаалж самбааг сорих юм. Тэмцээнд мэргэжлийн тамирчдаас гадна уг спортыг сонирхогч залуус ч мөн оролцож өөрийн чансаагаа үзэх боломж нээлттэйгээрээ онцлог болж байгаа юм байна.
Хэвтээ шахалтын тэмцээний шагналын сан 5 сая төгрөг юм.