Украинд бараг 10,000 цэрэг амь үрэгдсэн тухай Оросын сонин мэдээлсэн ч дараа нь мэдээгээ устгажээ
2022/03/22
Кремлийн бодлогыг сурталчлагч "Комсомольская Правда" сонины вэб сайтад өчигдөр Украинд амь үрэгдсэн Оросын цэргийн тоо баримт нийтлэгдсэн ч сүүлд уг мэдээгээ устгажээ.
ОХУ-ын батлан хамгаалах яамнаас авсан албан ёсны баримт гэх уг мэдээнд дайн эхэлснээс хойших дөрвөн долоо хоног орчим хугацаанд Оросын зэвсэгт хүчний 9,861 цэрэг алагдаж, 16,153 цэрэг шархадсан тухай өгүүлсэн байна.