Сүүлийн 60 жилийн хугацаанд нэг хүнд оногдох махны нийлүүлэлт нь хамгийн их буурсан улс Монгол
2022/06/23
OurWorldInData сайт дэлхийн улс орнуудын махны хэрэглээний талаар статистик тоо баримтуудыг НҮБ-ын эх сурвалж дээр үндэслэн дүрсжүүлж харуулжээ.
Сонирхолтой нь 1961-2017 оны хооронд буюу бараг 60 орчим жилийн хугацаанд Монгол улсын нэг хүнд оногдох махны жилийн нийлүүлэлт 56.77 кг-аар буурсан нь үнэмлэхүй тоон үзүүлэлтээр дэлхийн улс орнуудын дотроос хамгийн их бууралт болсон байна.
Тухайлбал 1961 онд Монгол улсын нэг иргэнд жилд 145.14 кг махны нийлүүлэлт оногдож байсан бол 2017 онд 88.37 кг болж буурчээ.
Энэ хугацаанд нэг хүнд оногдох махны нийлүүлэлт хамгийн их өссөн бүс нутаг Хонконг болсон байна. Тус хотын нэг иргэнд одоо жилд 137 кг махны нийлүүлэлт оногдож байгаа нь 1961 оны үзүүлэлтээс 98.21 кг-аар өссөн дүн болжээ.
Дэлхийн улс орнууд дотор Монгол улс нэг хүнд оногдох махны жилийн нийлүүлэлтээр 16 дугаарт эрэмбэлэгдэж байна.
Нэг хүнд хамгийн их мах оногддог эхний арван улсад Хонконг, АНУ, Австрали, Аргентин, Макао, Шинэ Зеланд, Испани, Бразил, Израил, Самоа жагсжээ.
Эх сурвалж: OurWorldInData.org
Зочин · 2022/06/23
shaal hudlaa sudalgaa bna