47 дугаар сургуулийн ахлах ангийн сурагчид доод ангийнхаа хүүхдүүдийг дээрэлхэж, хэрцгийгээр зодож байгаа гэх тайлбартай бичлэг цахим орчинд тархаад байгаа билээ. 

Цахим орчинд нийтлэгдсэн хүүхдүүдийн нэгнээ зодож байгаа бичлэгийн хүрээнд БГД-ийн цагдаагийн 2 дугаар хэлтэс, Мөрдөн байцаах албаны Хүүхдийн эсрэг болон хүүхдээс үйлдсэн гэмт хэрэг мөрдөх хэлтсээс холбогдох шалгалтын ажиллагааг зохион байгуулан ажиллаж байна.

Шалгалтын ажиллагаа дуусмагц эргээд та бүхэнд мэдээллэх болно.