Хүүхэд нь бусдыг дээрэлхсэн шалтгаанаар Өмнөд Солонгосын мөрдөн байцаах албаны шинэ тэргүүн ажлаасаа огцров
2023/02/27
Өмнөд Солонгосын Үндэсний Мөрдөн Байцаах Газрын тэргүүнээр томилогдоод дөнгөж нэг хонож байсан эрхэм хүүтэй нь холбоотой дээрэлхэлтийн хэргийн дуулианы улмаас огцрох шийдвэр гаргажээ.
Прокурорын байгууллагад 20 орчим жил ажилласан туршлагатай Чун Сүн Шин энэхүү өндөр хариуцлагатай ажлыг Баасан гарагт хүлээж аваад байсан юм.
Гэвч түүний хүү ангийнхаа нэг хүүхдийг найман сарын турш хэл амаар дээрэлхэж, эцэст нь өөр сургууль руу шилжихэд хүргэж байсан түүх олон нийтийн дунд дэлгэгдсэн нь дуулиан тарьсан байна.
“Миний хүүгийн асуудал олон хүний санааг зовоож байгаатай холбогдуулан би өөрийгөө энэхүү чухал хариуцлагатай албан тушаалд үргэлжлүүлэн ажиллах зохимжгүй гэж үзлээ” гэж өчигдөр болсон хэвлэлийн хурлын үеэр Чун Сүн Шин мэдэгджээ.
Эх сурвалж: Yonhap News