Шанхайн 2023 оны олон улсын автомашины үзэсгэлэн болж буй билээ.

Энэ үеэр олон шинэ автомашины брэндүүд хурдан цэнэглэх чадамжаа дээшлүүлэх боломжийг хайж, 10 минут цэнэглээд 400 км туулах цэнэг хуримтлуулах боломжийг нээснээ танилцуулж байна. Мөн ноднин Гуанжоу хот супер хурдан цэнэглэх шон байгуулах төлөвлөгөөг дэлхийд анхлан эхлүүлсэн. Тэгвэл 2024 он гэхэд тус хот цэнэглэх, батарей солих 1000 супер цэг  байгуулах аж. Энэ оны дөрөвдүгээр сарын эхний байдлаар Гуанжоуд  102 ийм цэг байгуулаад буй гэнэ.