Г.Батбаяр: Г.Сарангэрэлийн хувьд анхны бөгөөд эцсийн удаа мөсийг хэрэглэсэн
2014/06/12
Хууль зүйн сайд Х.Тэмүүжингийн “нялх” амраг гэгдээд буй Г.Сарангэрэл ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид саатуулагдаж байгаа билээ. Мансууруулах бодис хэрэглэсэн гэж үзэн Г.Сарангэрэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192.1 дүгээр зүйл ангиар эрүүгийн хэрэг үүсгэсэн байгаа. Өнөөдрийн байдлаар энэх хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаа дуусч, шүүхэд шилжүүлсэн байна. Энэ хэргийн талаар Г.Сарангэрэлийн өмгөөлөгч Монголын хуульчдын холбооны гишүүн Г.Батбаяраас цөөн зүйл тодрууллаа.
- Г.Сарангэрэл камертаа хэдүүлээ, ямар хүмүүстэй хоригдож байгаа вэ?
- ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид хоригдож байгаа. Одоогийн байдлаар гурван сар хоригдоод байгаа. Ямар хүмүүстэй хоригдож байгааг мэдэхгүй байна. Д.Амарсайхан агсныг өнгөрснөөс хойш цагдан хорих ангиуд шүүмжлэлд өртөж, тус хорих ангид саатуулагдаж байгаа хүний тоо цөөрсөн. Тэгэхээр өрөөндөө цөөхүүлээ байгаа.
- Цагдан хорих ангид дарамтад өртсөн гэх яриа байгаа?
- Хамтран хоригдож байгаа хүмүүсийн зүгээс дарамт байхгүй. Нийгэмт тархсан хар тамхичин, янхан гэгдэж байгаа нь эмэгтэй хүнд байж болох хамгийн муухай нэр хоч. О.Баасанхүүгийн өгсөн энэ нэр хочноос болж өмгөөлөгч, ар гэрийнхэнтэйгээ уулзах гээд камераас нь гаргаад явж байх замд нь эрэгтэй хоригдолууд “Ганц унтчихъя, Х.Тэмүүжин ямар байсан бэ? Хөгшин хүнтэй унтах сайхан биз дээ? Би залуу хүн ш дээ” гэх мэтээр сэтгэл зүйн дарамт маш ихээр ирж байгаа.
Хорих ангид л ийм байгаа юм чинь нийгэмд гараад ирэхэд танил тал, хүрээллийн хүмүүс нь яаж хүлээж авах нь ойлгомжтой.
- УИХ-ын гишүүн О.Баасанхүү Г.Сарангэрэлийг дарамталсан гэж үнэн үү?
- 2014 оны 6-р сарын 6-ны баасан гарагт УИХ-ын гишүүн О.Баасанхүү Ганц худагт очсон. Энэ нь ШШГЕГ-ын эргэлтийн тэмдэглээгээр нотлогдоно. Энэ талаар Г.Сарангэрэл өөрөө надад бичиж өгсөн. “О.Баасанхүү намайг даапаалж, даапаалж байгаад явлаа.Чи энэ өмгөөлөгчийг яаж олж авсан юм? Чи Х.Тэмүүжинтэй унтсан уу? Хэвтсэн үү?, Хар тамхи татдаг биз дээ? Тэрийгээ бичиж өг.” гэж хэлсэн юм билээ.
Энэ хүн өөрийгөө цагаатгах талын юмыг хийгээд байна. О.Баасанхүүгээс 10 тэрбум хүртэлхи төгрөг нэхэмжлэх боломжтой гэсэн мэдээлэл гарсны дараа манай зүгээс хийх үйлдлээс болгоомжлох зорилгоор О.Баасанхүү өөрийгөө цагаатгах зорилготой очсон. Тэрнээс 3-р сарын эхнээс л Г.Сарангэрэл “Миний талаар янхан, хар тамхичин гэж сөрөг мэдээлэл гаргахаа болиод ирж уулзна уу” гэсэн агуулгаар хүсэлт гаргасан байсан. Тэгэхэд очихгүй байж байснаа нэр төр, алдар хүндийн хохирол яригдахаар очиж байгаа юм. Очихдоо “Чи намайг дийлэхгүй, чам шиг хоригдол дээр УИХ-ын гишүүн ирж байгааг аз гэж бодох хэрэгтэй, түүхэндээ анх удаа УИХ-ын гишүүн ирж байна. Чи нэгэнт хар тамхи татсан юм чинь ялаа авах нь ойлгомжтой ш дээ” гэж хэлсэн. Энэ бол шүүн таслах ажиллагаанд хөндлөнгөөс нөлөөлөх гэсэн оролдлого гэж үзэж байгаа. Миний өмгөөллийн хэвийн үйл ажиллагаанд саад учруулж байна. Энэ үйлдэл Үндсэн хуулийн 16-р зүйлийн 13, 14, 17 буюу хүний нэр төр, алдар хүндийг гутаан доромжлох, өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхийг дарамтлах, Хүний эрхийн Түгээмэл тунхаглалын 11.1, 13.7 дахь хэсэг, Хүний нэр төр, алдар хүндийг дээдэлнэ гэсэн хүний эрхийн зөвлөмж байгаа. Мөн Эрүүгийн байцаан шийтгэх үйл ажиллагааны журмын 13,14-т айлган сүрдүүлэх, өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхийг дарамтлах зэргийг хориглосон байдаг. Тэгтэл дээр дурьдсан зүйл заалтуудыг зөрчсөн.
О.Баасанхүүгийн энэ үйлдэл нь Эрүүгийн хуулинд хувь хүний нууцыг задруулах гэснийг зөрчсөн. Өөрөөр хэлбэл хувь хүний нууцад халдсан. Хууль зүйн байнгын хороон дээр “Чи хар тамхичин, янхантайгаа тэмцэж чадахгүй байж, чи биеэ үнэлэгчтэй унтдаг биз дээ” гэж хэлж, бусад руу дайрч байгаа нь ёс зүйгүй үйлдэл. Шүүхээр гэм буруутай нь тогтоогдоогүй байхад тэр хүнийг ингэж гутаан доромжлох эрх байхгүй. Ер нь шүүхээр гэм буруутай нь тогтоогдсон байсан ч тэр хүний нэр төр, алдар хүнтэй хамааралтайгаар энэ мэдээллийг гаргахгүй. Гаргахаар бол хязгаартайгаар гаргадаг. Гаж донтон, маньяак байсан ч гэсэн тэр хүнд болон бусад хүнд амьтнаас ялгарах ганц шинж байдаг. Тэр нь нэр төр, алдар хүнд. Энэ бол хүний жам ёсны язгуур эрх ашиг. Хүн үхэн үхтлээ нэр төр, алдар хүндээ хамгаалж, өндөрт өргөхийн төлөө, бусдад өөрийгөө зөвөөр ойлгуулахын төлөө явдаг. Тэгтэл энэ эрхийг О.Баасанхүү өөрийн албан тушаал, хувийн амбицыг ашиглан бүдүүлэгээр зөрчиж байгаа. Энэ үйлдэл дээр нь 2014 оны 6 дугаар сарын 9-ны өдөр МАХН-ын УЗ, УИХ-ын Хууль зүйн байнгын хороонд хүсэлт гаргасан.
- Хүсэлтийн агуулгыг тодруулбал?
- Энэ хүнийг УИХ-ын гишүүнээс нь эргүүлэн татаж өгөөчээ. О.Баасанхүү ёс зүйгүй үйлдэл гаргаж байгаа нь УИХ-ын эрх зүйн байдлын тухай хууль, ёс зүйн дүрмийг зөрчиж байна. МАХН шударга ёсыг дээлдэг бол О.Баасанхүү гишүүнийг 2012 оны 7-р сард томилсон тогтоолын О.Баасанхүүд холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү. Миний хүсэлтийг хүлээн авахгүй байж болно. Хариугаа Иргэдээс ирсэн санал хүсэлтийг шийдвэрлэх тухай хуулинд заасны дагуу 5 хоногийн дотор өгчих. Тэгвэл надад Захиргааны хэргийн шүүхэд хандах эрх маань нээгднэ. Шүүхээс урьдчилан сэргийлэх ажиллагааны хүрээнд танайд хандаж байна гэдгээ илэрхийлсэн.
- О.Баасанхүү гишүүн бол дарамтлаагүй гэж байгаа. Г.Сарангэрэл дарамталсан гэж байгаа. Хэнийх нь үнэн гэдгийг нотлох боломжтой юу?
- Тухайн үйл явдал болсон газарт би байгаагүй. Үүнийг хоорондоо ярилцагч хоёр хүн гэрчилнэ. Г.Сарангэрэлийн өөрийнх нь бичиж өгсөн баримт надад байгаа. О.Баасанхүү гишүүн намайг элдэв янзаар дарамталсан гэсэн гарын үсэгтэй бичиг байгаа.
- Таныг Г.Сарангэрэлийн аавыг зодчихоод охиныг нь өмгөөлж байна гэсэн асуудал яригдаж байгаа?
- Зодоон нүдээн болоогүй. Үл ойлголцол болсон. Г.Сарангэрэл миний үйлчлүүлэгчээр дамжуулж надаар өмгөөлүүлэх хүсэлт тавихаар уулзахыг хүссэн. Г.Сарангэрэлтэй уулзах үед аав нь бас нэг шоуны нэг өмгөөлөгч гэж бухимдсан. Яагаад гэхээр охиныг нь нийгэмд хар тамхичин, янхан гээд зарлачихсан, ял авах нь тодорхой гэсэн мэдээлэл тархчихсан, хоёр гурван өмгөөлөгч авсан нь алга болчихсон, эхнэр нь өвчтэй зовлонтой, танил тал ойр дотныхон нь хүүхдээ хүмүүжүүлж чадалгүй янхан болгосон гэж чичилж байх үед хүн охиныг нь өмгөөлнө гэхэд үл итгэх байдал гаргана. Үүний улмаас үл ойлголцол гарсныг л хоорондоо зодолдсон гэж ярьсан. Үл ойлголцол гарах үед согтуу, хөлчүү хүмүүс хажууд байсныг гар гэж түлхснийг л буруугаар ойлгосон. Үүнийг О.Баасанхүү миний сул тал болгон ашиглаж, намайг энэ хэрэг дээрээс болиулах гэсэн увиагүй оролдлого.
- Г.Сарангэрэл Хууль зүйн сайд Х.Тэмүүжинг танихгүй нэг ч удаа уулзаж байгаагүй гэсэн байж яагаад баривчлагддаг өдрөө 40 удаа залгасан юм бэ? Мөрдөн байцаалтын явцад “амрагийн харьцаатай” гэдэг нь тогтоогдсон гэдэг юм билээ?
- Ярьсан ярианы энэ дуудлага өөрөө тодорхойгүй бүрхэг зүйл байгаа. Прокурор болон цагдаа хуулинд заасан үүргийнхээ дагуу хүнийг яллах талыг баримтална. Би бол хуулинд заасан эрх, үүргийнхээ дагуу тухайн хүнийг цагаатгах талын нотлох баримтыг барьж ирнэ. Ийм болохоор миний барьж байгаа байр суурь, чиг үүргийн хувьд би тухайн хүнийг энэ хүн бол ямар ч холбоо байхгүй, Х.Тэмүүжинг танихгүй, мэдэхгүй. Гэхдээ тухайн хүнтэй танил байх нь гэмт хэрэг үйлдсэн байх шалтгаан болохгүй гэж үзэж байгаа. Хоёрт, 40 удаагийн залгалт гэж байгаа нь нотлох баримтаар нотлогдоогүй зүйл.
- Яагаад?
- Тухайн шөнө 40-70 удаа залгасан гэсэн барин тавин мэдээллүүд явдаг. Мөн Г.Сарангэрэлийг “мөс”-ийг хэрэглэж байгаад үйлдэл дээрээ баригдсан гээд байгаа шүү дээ. Тэгвэл цагдаа нарын хувьд саатуулагдсан иргэнд даруй таслан сэргийлэх арга хэмжээг авдаг. Тийм байхад Г.Сарангэрэл тэр хүмүүсийн дэргэд утсаа аваад Х.Тэмүүжин сайд руу 40 удаа залгах ямар ч боломжгүй. Тэгж олон залгасан гэдэг нь бодит байдалтай нийцэхгүй байгаа. Хэн нэгэн этгээд өөрийн хүсэл сонирхолдоо нийцүүлээд хэн нэгний нэр хүндийг гутаах зорилгоор гар утсыг нь аваад 40 удаа залгасан байхыг үгүйсгэхгүй. Яагаад гэвэл тухайн охин баригдах үед утсаар ярих, хэн нэгэнтэй ярилцах гээд бүх зүйл нь хязгаарлагдчихаж байгаа. Тэр шөнө 40 удаа залгасан гэх таамаг төдий яриа яваад байгаа. Энэ яриа ард түмний тархинд маш хүчтэй суучихсан. Тэр шөнө 40 удаа залгасан зүйл байхгүй гэдгийг миний зүгээс баттай хэлж чадна.
- Өмнө нь нэг ч удаа харьцаж байгаагүй гэсэн үг үү?
- Нэг ч удаа уулзаж байгаагүй. Үүнийг баталгаатай хэлж байна. Магадгүй, тодорхой хугацааны өмнө танилаараа дамжуулан уулзаж байсныг үгүйсгэхгүй. Тэрийг бол би мэдэхгүй. Х.Тэмүүжин чинь өөрөө багш хүн. Магадгүй шавиар нь дамжуулж уулзаад хууль зүйн зөвлөгөө авсан байхыг үгүйсгэхгүй. Тэр хүн сайд болсноороо иргэдтэй уулзах эрх нь бүрэн хязгаарлагдсан гэсэн үг биш.
- Г.Сарангэрэл мансууруулах бодис, хар тамхи тогтмол хэрэглэдэг үү? Хэрэв үгүй бол яаж батлах вэ?
- Тухайн хүмүүсийг баригдсан даруй шингэн болон цусны шинжилгээ авах замаар нотолдог. Мансууруулах төрлийн бодис илэрсэн. Мансууруулах төрлийн бодис, хар тамхи гэдэг нь хоёр өөр ойлголт. Мансууруулах төрлийн бодист энэ мөс нь хамрагддаг. 1000 гаруй нэр төрлийн мансууруулах бодис байдаг. Хар тамхи бол геройн, марихуан, гашиш гээд хүний сэтгэцэд хүчтэй нөлөөлдөг, хуулиар хориглосон, хаана ч худалдаалдаггүй бодис. Тэгтэл өвчин намдаах диклоденк, мөс нь мансууруулах төрлийн бодис, эмчийн зөвшөөрөлөлтэйгээр эмийн сангуудад худалдаалж байгаа. Үүнийг хар тамхи гэж буруу зарлаад байгаа.
Г.Сарангэрэлийн хувьд анхны бөгөөд эцсийн удаа мөсийг хэрэглэсэн. Урьд нь хаана ч хэрэглэж байгаагүй. Хэрэв өмнө нь хэрэглэж байсныг баталбал би өмгөөлөгчөөсөө татгалзаж болно.
- Мөсийг ямар зорилгоор хэрэглэсэн юм бол?
- Санхүүгийн хямрал болж байгаатай холбоотойгоор нийгэм маш их бухимдалтай байна. Ийм үед зарим нэгэн нь бүжиг наадамд орох, турах зорилгоор хүүхэд зангаараа саваагүйтээд хэрэглэсэн байж болно. Яг тийм зорилгоор хэрэглэсэн гэдгийг би хэлэх боломжгүй.
19 настай хүүхэд бол гэнэн томоогүй, эрх зүйн бүрэн чадамжтай болоод ганцхан жил болж байгаа. Тэгэхээр хийж байгаа үйлдлээ бүрэн дүүрэн ухамсарлах чадваргүй гэсэн үг. 21 нас хүртэл архи, согтууруулах ундаагаар үйлчлэхийг хориглоно гэж заасан. Энэ чинь тухайн хүний ухамсартай холбоотой. Тэгэхээр энэ хүн хийж байгаа үйлдлээ бүрэн дүүрэн ухамсарлаж, хянаж, тэрэндээ хариуцлага хүлээнэ гэсэн ойлголт биш.
- Г.Сарангэрэл буудлын өмнөөс баригдсан гэдэг шүү дээ. Магадгүй биеэ үнэлэгч болоод, “ажлаа хийх”-ийн өмнө мөс хэрэглэсэн юм биш үү?
- Буудлын үүднээс баригдаагүй.
- Хаанаас баригдсан юм бэ?
- Тэрийг тодорхой хэлэх боломжгүй. Яагаад гэвэл Эрүүгийн хэргийн мэдээ материалыг задруулсан болчихно. Ер нь буудлын үүднээс баригдаагүй. Хүмүүс хэргийн материал, нөхцөл байдалтай танилцаагүй байж таамгаар нэгийгээ буруутгаж, нэр хүндийг нь унагаж, ташаа мэдээлэл тараадаг. Яг ийм байдлаар миний үйлчлүүлэгчийн нэр хүндийг унагаж буруугаар нйигэмд ойлгуулаад байна.
Миний хувьд хэргийн нөхцөл байдлыг бүрэн дүүрэн мэдэж байгаа болохоор миний үйлчлүүлэгч 192.1-д заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний хэв шинжийг хангаагүй байна. Иймээс миний үйлчлүүлэгч гэм буруугүй гэдгийг нотлох итгэл надад бүрэн дүүрэн байна.
- Г.Сарангэрэл өлсгөлөн зарлаж байгаа юу?
- Өлсгөлөн зарлъя гэдэг асуудлыг ШШГЕГ-ынхан хүлээж авахаа больчихоод байгаа. Өлсгөлөн зарлана гэдэг нь тухайн хүн дуу хоолойгоо илэрхийлэх Үндсэн хуулиар олгогдсон эрхээ эдлэх гэж байгаа хэрэг юм. Тэгтэл Үндсэн хуулиар олгогдсон энэ эрхийг ШШГЕГ-ынхан шууд хааж байгаа.
Өлсгөлөн зарлахтай холбоотой тодорхой журмууд бий. Эхлээд өргөдлөө гаргана. Өргөдлийн дагуу прокурор, байцаагчид мэдэгдэнэ. Улмаар эмчийн үзлэгт хамрагдаж, зөвшөөрсөн тохиолдолд тусгай өрөөнд өлсгөлөн зарлахад биеийг нь бэлддэг. Тэгтэл өлсгөлөн зарлах энэ журмын эхний шат өргөдөл хүлээж авахыг нь зогсоож, өргөдөл хүлээж авахгүй байгаа. Уг нь өлсгөлөн зарлахыг хүчингүй болгосон тогтоол, дүрэм, журмын аль нэг нь байх ёстой. Үүнийг нь Хүний эрхийн хороо нь мэдэж байх ёстой байдаг байтал ямар ч баримт бичиг байдаггүй. Өлсгөлөн зарлана гээд өргөдөл өгөхөөр хүлээж авахгүй гээд авахгүй байгаа.
- Өлсгөлөн зарлах өргөдөлөө албан ёсоор хорих ангид гаргасан юм уу?
- Өргөдлөө өгөөд ч хүлээж авахгүй байгаа. Өөрсдөө өргөдлийг нь хүлээж аваагүй байж ямар ч өргөдөл өгөөгүй гээд гүрийгээд суугаад байна.
- Г.Сарангэрэлийн нэр төрийг нь сэргээх боломжтой юу?
- Хар тамхи хэрэглэхийг таслан зогсоох нь нийгмийн амин чухал хэрэгцээ. Тэглээ гээд хүмүүсийг хэлмэгдүүлэх, нэр хүндийг нь гутаан доромжлох үйл ажиллагааг явуулж болохгүй. Нэг хүний санамсар болгоомжгүй эсвэл санаатай үйлдлээс болж гаргасан алдааг насан туршийнх нь хар толбо болгож болохгүй.
Миний үйлчлүүлэгчийн хувьд нэг удаагийн санаатай болон санамсар болгоомжгүй үйлдлээсээ болоод насан туршдаа адлагдах болж байна. Одоо энэ охиныг гаргачих юм бол хэцүү л дээ. Амиа хорлочих ч юм бил үү? Яачих ч юм билээ. Өнөөдөр Г.Сарангэрэлийг хүн болгон таньж байна, сургуульд орох, карьер хөөх, нөхөрт гарах боломжгүй болгочихлоо.
- Г.Сарангэрэл найз залуутай юу?
- Найз залуутай. Хүмүүс найз залуугийнх нь голоор орох гэж байгаа юм шиг Х.Тэмүүжинтэй унтчихсан ш дээ гээд зүтгээд байгаа. Энэ чинь уг нь хувь хүний нууц шүү дээ.
- Г.Сарангэрэлийн ар гэрийнхэн ямар байдалтай байгаа вэ?
- Ээжийн нь хэвтрийн хүн ч улам дордсон. Сэтгэл санааны хямралд орж, уйлж унжаад их хэцүү байгаа. Аав нь гурван сарын өмнө хав хар толгойтой хүн байсан, одоо буурал толгойтой болчихсон.
- Цаг гарган тодруулга өгсөн таньд баярлалаа.
Тухайн үед Г.Сарангэрэлтэй хамт мөс хэрэглэж байсан охид мөн саатуулагдсан бөгөөд уг хэрэг шүүхийн шатанд шилжээд байгаа юм. Бид энэ хэргийн талаар эргэн мэдээллэх болно.
А.Баярмаа
Зочин · 2014/06/16
Mongolchuud bid tsuuhvlehnee sh dee bie bieniigee dmjihin orond dandaa doosh ni hj bhii
Зочин · 2014/06/16
AAVIIN H N USNII BUDAG ARILAAD L TSAGAAN BOLOO BIZ DEE TENEG MIN
Зочин · 2014/06/14
Ankh udaa hereglesen ch geh shig. Ene hun urid n hamt 24 tsag dagaad yavdag bsiinmuu. Ih *****tuulj bna bidniig.
Зочин · 2014/06/13
uvchtei eejigee bodoxgui anxni udaa buguud etssiin udaa xereglej bn gdgh chin ugaasa eejige asardagui tenemel yum bishuuu...zuga tsengel xuusun bj l iim xeregt orno shde tuunes eejige asraad bj bsan bol shunu xar ***xi tataad bj bxu...bas umguulugch ni anagaaxin medleggui bj yaj musiig aptekaar zardag gej bna mus bol xuchtei xar ***xini turuld ordog udaan xereglevel shud am xooiloin gemtdeg shudgui boldog ayultai ned...diclodemk bol uvchin namdaax em bi anagaaxad surdag odoo emcheer tugsunu...umguulugch ni uuruu xolbootoi bgad l ingej charmaigad bgaan
Зочин · 2014/06/13
багаасаа л буруу замаар явсаны гай гарч байна, яасан айхтар охин бэ Баасанхүү рүү ярьж ирж уулз энэ тэр гээд бас л хүний санахгүйг санаж байна шүү, Чи л олон хүнийг чирч байна даа, яасан айхтар охин бэ, Одоо ингэж олны анхаарал татаж барихаа болиоч, хийсэн хэрэг байхгүй л юм бол гараад л ирнэ. Хорих цагдах гэмтэй болоод л ингэж байгаа биз. Тэгээд л тэр өршөөл мөршөөлийн хууль гарах гэж байгаа юм гэсэн. Чам шиг айхтар охид хүүхнүүд их хамрагдах биз, тэгээд л гараад ирнэ дээ та нар
Irgen · 2014/06/13
G.Batbayr gej umguulguch uneheer chadwarlag, uilchluule****nhe tuluu tuushtai setgel gargan ajilladag sain umguulugch bn le.
Зочин · 2014/06/13
Ene omgoologch het neg taliig barij hunii ner hund ruu zahialgaar dairch bna.Ard ni temuujin baigaan bish biz.GEhdee ooroo ene ohiniig tanina gsen shuudee ho
Зочин · 2014/06/13
үүнийг хэн бичсэн гэж бодно.золиг өөрөө байна ш тээ
Зочин · 2014/06/13
ЭНЭ ӨМГӨӨЛӨГЧ ГЭЭД БАЙГАА ЭТГЭЭДИЙН ХУУЛЬЧИЙН ЁС ЗҮЙН АСУУДЛЫГ АВЧ ҮЗЭХ ХЭРЭГТЭЙ БАЙНААВ
Зочин · 2014/06/13
ene ohin biyee vnelsen har ***hi tatsan baij bolno . tegeegvich baij bolno thdee ene chne bid nar tai l adilhan ar gertei aav eejtei bid nartail adilhan hvnshdee yah gej negniigee ingej hemlej baidag yum boldoo
Зочин · 2014/06/13
hen n unen yriad henn hudlaa yriad bgaa y, boldoo gej...
Зочин · 2014/06/13
танай сайт энэ хүний нэр хүртэл хасахаа болиоч!хэний эрх ашгийг хамгаалаад бга
Зочин · 2014/06/13
энэ ********анхүү одоо хэн юмбэ?үүрэгт ажлаа хийхгүй,шүүхээр хэрэг нь эцэслэж шийдээгүй бхад,хүнийг хэл амаар доромжлоод явах эрх түүнд бга юму?********анхүүг үүрэгт ажлаас нь чөлөөлөх хангалттай баримт бна.энд тэнд төрийн хутгуур хийгээд явах юм?
zochin · 2014/06/13
uruvduuleh geed ih jujig tavij bnaa.