Д.Эрдэнэбат гишүүн тамхины цэг байгуулах тухай хуулийн төслөө өргөн барив
2014/06/12
УИХ-ын дарга З.Энхболдод өнөөдөр /2014.06.13/ УИХ-ын гишүүн, УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат “Тамхины хяналтын тухай” хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн барилаа.
Утаат тамхи татах зөвшөөрөгдсөн цэгийг тодорхойлж, байгуулах асуудлыг хуулийн төсөлд тусгасан байна. Тамхи татах зориулалт бүхий тусгай бэлтгэсэн талбайг гадаа, агааржуулалтын тоног төхөөрөмжөөр тоноглогдсон тусгай тасалгааг дотор байхаар зааж дээрх цэгүүдэд тэмдэг тэмдэглэгээ байрлуулах, ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн болон дотуур байрнаас 500 метрийн дотор тамхи татах, худалдаалахыг хориглосон заалт дээр нэмж эмнэлэг сувилалын газрыг оруулахаар хуулийн төсөлд тусгасан талаар хууль санаачлагч УИХ-ын даргад хэлэв. Утаат тамхи татах зөвшөөрөгдсөн цэгт тавих стандартыг эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална гэж хуулийн төсөлд оруулжээ Мөн нийтийн хоол, худалдаа, баар, цэнгээний газар, аж ахуй нэгж байгууллагын ажлын байрны дотоод орчинд утаат тамхи татах зөвшөөрөгдсөн цэг байгуулж, хуулиар хориглосноос бусад нийтийн эдэлбэр газарт зөвшөөрөгдсөн цэг байгуулах асуудлыг сум, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал шийдвэрлэхээр тусгасан байна.
TAMHINII har · 2014/06/13
ENE ***urt ***hinas uur bodoh zuil bdgui bh
TAMHINII har · 2014/06/13
ENE ***urt ***hinas uur bodoh zuil bdgui bh
Зочин · 2014/06/13
***** ene ***** · 2014/06/13
ene nobsh ***hinaas uur ym setgej chadahgui nobsh bn uur ene ulsad hiij heregjuuleh,ard tumnee ideh hool heregtei bn luibarchin ****kaa
Зочин · 2014/06/13
хуулийн төсөл санаачилж оруулсан тохиолдолд 20 сая төг авдаг гэсэн үүний төлөө дээрхи хуулийг өргөн барьсан бишүү Тамхинаас болоод ноцтой гэмт хэрэг гэр бүл салалт болдоггүй зөвхөн тухайн хүний эрүүл мэндэд л нөлөөлдөг Гэмт хэрэг аливаа ****** ******хай юмны учир шалтгаан болсон архидан ************рахтай холбоотой арга хэмжээ авч чадахгүй байгаа нь гишүүд бүгд шахуу архины бизнестэй гүн **********лдсаны шинж Хүн амь хүчин танхай зодоон авар гээд ноцтой гэмт хэргийн тоо жилээс жилд өсөж үүнээс болоод гэм зэмгүй олон арван хүн хохирч байгаа нь дээр сууж байгаа 76 мануухайд хамаагүй гэжүү