42 улсын иргэдийг Монгол Улсад аялал жуулчлалын зорилгоор визгүй зорчуулна
2014/06/12
-2014-2015 онд иргэд нь Монгол Улсад визгүй зорчих гадаад орнуудын тоог нэмэгдүүлэхээр тогтлоо-
АНУ, Япон, ХБНГУ, Канадын бүх төрлийн паспорттой иргэд, ИБУИНВУ-ын дипломат паспорттой иргэд манай улсад визгүй зорчиж байгаа юм. Эдийн засгийг эрчимжүүлэх ажлын хүрээнд хүн ам цөөн, нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээ өндөр, хүний хөгжлийн индексээр тэргүүлэгч, Монгол улсаас алслагдмал бүс нутгийн 42 улсын иргэдийг Монгол Улсад аялал жуулчлалын зорилгоор визгүй зорчуулах нь зүйтэй гэж үзлээ. Үүнд Ази, Номхон далай, Африк, Ойрхи Дорнодын бүс нутгийн улсууд, хөрш ОХУ, БНХАУ болон БНСУ-ын иргэдийг хамааруулахгүй аж.
Энэхүү визгүй зорчуулах арга хэмжээг хоёр жилийн хугацаанд буюу 2014-2015 онд хэрэгжүүлэхээр болжээ. Засгийн газрын энэхүү тогтоол гарахтай холбогдуулан Монгол Улсаас хилийн чанадад суугаа зарим Дипломат төлөөлөгчийн газрын төсвийн орлогын зөрүүг Гадаад харилцааны сайдын 2014 оны төсвийн багцад багтаан хөрөнгийн зохицуулалт хийх замаар нөхөх, 2015 оны төсвийн багцад тусгуулах арга хэмжээ авахыг Сангийн сайд Ч.Улаан, Гадаад харилцааны сайд Л.Болд нарт даалгасан юм.
(2014-2015 онд иргэд нь Монгол Улсад визгүй зорчих улсын жагсаалт)
hmmm · 2014/06/13
******duulah gej uu