Т.Доржханд Англи хэлийг заах төсөл унасныг хөрш орнуудын нөлөө гэв
2023/06/22
УИХ-ын гишүүн, ХҮН намын дарга Т.Доржханд намын гишүүдийнхээ хамт мэдээлэл хийлээ.
Энэ үеэрээ тэрээр: "Надад хардах эрх байна. Нэгдүгээрт, Боловсролын тухай хууль бол Засгийн Газраас өргөн мэдүүлсэн төсөл байсан. Ерөнхий сайдаас авахуулаад Англи хэлийг хоёрдогч хэл болгоё л гэж байсан шүү дээ. ХҮН намын мөрийн хөтөлбөрт бол тов тодорхой байдаг. Англи хэл Монгол Улсын хоёр дахь хэл байх ёстой.
Иймээс ч уг хуулийн төслийг дэмжиж байсан. Гэтэл хэлэлцүүлгийн шатанд УИХ дахь МАН-ын бүлэг дээр ярилцаад, бүлгээс завсарлаг аваад байр суурь нь өөрчлөгдсөн. Учир нь хөрш орнуудын нөлөө орсон гэсэн дүгнэлт байна. Тэгэхээр Монгол Улс тусгаар улс юм бол, цаашдаа ч тусгаар тогтнолоо баталгаажуулна гэвэл Англи хэл зайлшгүй. Үүн дээрээ хатуу байх хэрэгтэй. Хөрш орнуудтайгаа ойлголцох ёстой. " гэв.
отгоо · 2023/06/23
Англи хэлийг гуравдугаар ангиас оруулж болно. Хэрэв нэгдүгээр ангиас оруулна гэвэл монгол үндэстэнг үгүй хийх бодлого болно шүү. Ямарч байсан хүүхэдийг монгол хэлээрээ зөв ярьдаг , зөв ойлгодог монгол хүн болгох ёстой шүү. Нэгэнт англи хэлийг чухалчилж байгаа юм бол латин бичигт шилжих хэрэгтэй , крилл бичигийг орхи . Монгол монголоороо байхын үндэс монгол хэл гэдгийг бүү март. Монгол хэлний шалгалтад унасан хүүхэд их дээд сургуульд орох ёсгүй, төрийн албанд монгол хэлний шалгалтыг заавал авч хангалтгүй шалгагдасан хүнийг төрийн албанд бүү зүглүүл
бат · 2023/06/22
Гарц нь параламентаа 2 тахимтай болгож дээд танхим нь 4 жилд 1 удаа ч болов хуралдаж эцсийн шийдвэр гаргадаг болчихвол төр ард түмний хяналтанд орно