Ард түмнийхээ хайр хүндлэлийг хүлээсэн уртын дуучин Ш. Чимэдцэеэг уншигч бүхэн андахгүй танина. Түүнд нэгэн фэн нь гэнэтийн бэлэг барьжээ. 

Амласан ёсоороо Ардын жүжигчин, эрхэм хүн Ш. Чимэдцэеэ эгчийгээ нийт 1.667.000 төгрөгний үнийн дүн бүхий даашинз, хослол, юбка, цамц, өмд зэргээр гоёж, хүндэлж явдаг хүндээ амьд цэцгийн баглаагаар бэлэг барилаа. Бүхий л загварууд маань сэтгэлд нь ихэд нийцэж талархал дүүрэн байлаа, бидний хэн хэн маань. Би “болно болно, та ав ав, зүгээр зүгээр “ гээд л дуучин маань “үгүй дээ хэрэггүй, санаа зовмоор юм” гэж нэрэлхээд л, нэг тийм гоё хайр бас харилцан хүндлэл. Надад тараг, ааруул цагаан идээ нэг их гоё уутанд хийн авчирч DVD, CD, өөрийн номын хамт бэлэглэв.

Өнөөдөр эрэгтэй дүүгийн маань төрсөн өдөр нь юм . Дүү маань эгч дээрээ дуучинтай маань яг зэрэгцэн ирж таараад насан туршдаа зүрхэндээ шингээж явах ерөөлийн сайхан үгийг АЖ-ээсээ тусгайлан хүртэж мөн өөрийн нандин бэлэгээ дүүд маань бэлэглэсэн нь гүн хүндлэл төрүүлж чин талархал мэдрүүллээ. Амьдрал баян юм аа хэмээн Цветочек орос дэлгүүрийн эзэн нийтэлжээ.