Зам тээврийн осол өдөр бүр бүртгэгдэж байна.  Өчигдөр 12 цаг 41 минутад Сонгинохайрхан дүүргийн 33 дугаар хороо, Тахилтын 4 дүгээр буудлын явган хүний гарцаар гарч байгаа хоёр хүүхдийг автомашин дайрчихлаа гэх дуудлага, мэдээлэл бүртгэгджээ. Энэ үйлдэл олон иргэдийн бухимдлыг төрүүлээд байгаа юм. Тэд хуулиа чангал, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ жолоо барьсан хүмүүст хатуу ял оногдуулж энэ байдлыг таслан зогсоохыг шаардлаа.

Нийслэлд 2023 оны 09 дүгээр сарын 01-нээс 21-нийг хүртэлх хугацаанд нийт 38 хүүхэд осолд өртжээ. Үүнээс явган зорчигчоор 26 хүүхэд, зорчигчоор 4 хүүхэд, насанд хүрээгүй тээврийн хэрэгсэл жолоодсон 4 хүүхэд, унадаг дугуйтай 4 хүүхэд, амь хохирсон хүүхэд 1 тохиолдол цагдаагийн газарт бүртгэгдсэн байгаа юм. Өөрөөр хэлбэл, 20 хоногийн дотор 38 хүүхэд осолд өртөж эрүүл мэндээрээ хохироод 1 хүүхэд амиа алдсан гэсэн үг.  

Зам тээврийн ослоор амиа алдаж байгаа анхны тохиолдол энэ биш. Жил бүр энэ тоо өссөөр байгаа юм. Өчигдрийн хэргийн тухайд, явган хүний гарцаар гарч байгаа өсвөр насны хоёр хүүхдийг авто машинаараа дайрсан. Хамт явсан “Х” гэх охин нь одоогоор  ГССҮТ-д эмчлүүлж байгаа юм.

Зам тээврийн осол, хэргээс урьдчилан сэргийлж жолооч нар архи, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байх, жолоодох эрхийн үнэмлэхгүй болон насанд хүрээгүй хүнд жолоогоо шилжүүлэхгүй байх, сургуулийн орчинд болон явган гарцтай замын хэсэгт анхаарал, болгоомжтой хөдөлгөөнд оролцож зам, тээврийн осол хэргээс урьдчилан сэргийлэхийг цагдаагийн байгууллагаас иргэдэд байнгын анхааруулдаг. Осол гаргахгүй байх талаас цагдаагийн байгууллага нөлөөллийн аянаас эхлээд олон ажлыг зохион байгуулдаг ч өнөөдрийг хүртэл тоо нь буурахгүй байна.

 

 

 

 

Холбоотой мэдээллүүд: 

 

Төмөр хүлэгтэй алуурчдын толгойг илэхээ хэзээ болих вэ?!

“Дөрвөн дугуй” -таараа эрүүл үрсийг минь бүү хөнөө!!!

Хүний амь хядаад байгаа дөрвөн дугуйтаасаа татгалзахуй

Зам дээрх хядлага

Хүүхдийн эрхийн өдөр: Хүсээгүй дайнаас үрсээ хамгаалъя